Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагуудын сайд нарын 53 дугаар чуулганд оролцлоо

1 цаг 13 минут

Төмөр Замуудын Хамтын Ажиллагааны Байгууллага (ТЗХАБ)-ын Сайд нарын 53 дугаар чуулга уулзалт Бүгд Найрамдах Тажикстан Улсын нийслэл Душанбе хотноо 2026 оны 06 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус байгууллагыг анх 1956 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үүсгэн байгуулсан бөгөөд энэ жилийн чуулга уулзалт ТЗХАБ байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог болж юм.

ТЗХАБ-ын Сайд нарын 53 дугаар чуулганы хуралдаанд идэвхитэй гишүүнчлэлтэй 28 гишүүн улсаас 21 гишүүн улсын төлөөлөл оролцож 2025 оны үйл ажиллагааны тайлан, 2026 болон 2027 оны төсөв, цаашдын ажлын хөтөлбөр болон бусад асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Тус чуулганд Монгол Улсын Зам, тээврийн сайдаас эрх олгосны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын даргын дарга Б.Артур тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцлоо.

Түүнчлэн ТЗХАБ-ын Хорооны дарга ноён Мирослав Антоновичийг 2030 оныг хүртэл үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх шийдвэрийг гаргасан байна.

Бүс нутгийн хамтын ажиллагаа болон хоёр талт уулзалтуудын үр дүн

-ТЗХАБ-ын Сайд нарын 53 дугаар чуулганы үеэр Монголын талын төлөөлөгчид хөрш болон бусад улсын төлөөлөгчидтэй уулзалт хийж, төмөр замын тээврийн салбарын хамтын ажиллагаа, одоо хэрэгжиж буй болон цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

Энэ хүрээнд:

-БНХАУ-тай хийсэн уулзалт: Хятадын Улсын төмөр замын газрын орлогч дарга Ү Дэжиньтэй уулзаж, хоёр улсын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, Замын-Үүд-Эрээн боомтын 1435 мм царигтай хоёр дахь төмөр замын барилга угсралтыг 2026 онд багтаан эхлүүлэх, Зүүнбаян-Ханги болон Холбожи-ЖиАнь чиглэлийн төмөр замаар аюултай ачааны чингэлгийн тусгай маршрут хөгжүүлэх, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил дамнасан тээвэрлэлтийг 2027 оны 4 дүгээр сараас эхлүүлэхтэй холбогдуулан Хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэх зэрэг асуудлуудыг урагшлуулахаар тохиролцлоо.

-Хятадын талаас төмөр замын салбарт хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийг өндөр, дээд түвшний харилцан айлчлалын үеэр тохиролцсон тохиолдолд хэрэгжүүлэх боломжтой талаар байр сууриа илэрхийлсэн.

-БН Тажикстан Улстай хийсэн уулзалт: “Тажикстаны төмөр зам” НААН-ийн дарга М.К.Джумахонтой уулзаж , хоёр улсын Ерөнхийлөгч нарын айлчлалын үеэр тохирсон тохиролцоог ажил хэрэг болгох алхмуудыг хэлэлцэв.

Энэ хүрээнд Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур экспортлох, Тажикстанаас хүнс, гар урлалын бүтээгдэхүүн импортлох тээвэрлэлтийн нөхцөлийг судлах хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

-28 гишүүн улсаас 21 нь оролцож тус байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайлан, төсөв, цаашдын хөтөлбөр болон бусад асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Энэхүү Ажлын хэсгийн үр дүнгээр хоёр улсын Төмөр замын байгууллагуудын хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулахаар тохиролцов.

-БНСУ-тай хийсэн уулзалт: Солонгосын талын буцалтгүй тусламжаар баригдаж, 2026 оны 4 дүгээр сард ашиглалтад хүлээн авсан "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв"-ийн тоног төхөөрөмж нийлүүлэлтийг 2026 оны 8-9 дүгээр сард багтаан шийдвэрлэхийг Монголын талаас хүсэв. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дохиолол холбооны төслийн үлдэгдэл төлбөрийн асуудлаар санал солилцлоо.

-БН Казахстан Улстай хийсэн уулзалт: Хоёр улсын Тээврийн яамдын хамтарсан Ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцов. Казахстаны зүгээс 2027 онд ашиглалтад оруулах БНХАУ-тай хиллэх төмөр замын 3 дахь гарцыг Монгол Улсын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Баруун босоо” чиглэлийн төмөр замтай холбох асуудлыг тус Ажлын хэсгийн хүрээнд дэлгэрэнгүй судлах саналыг тавьлаа.

-Төв Ази болон Зүүн Өмнөд Азийн транзит тээврийн шинэ боломж

-Монгол Улс Төв Азийн орнууд руу чиглэсэн тээвэрлэлтийг эхлүүлэхэд онцгой анхаарч байгаа бөгөөд БН Казахстан Улс 2027 онд ашиглалтад орох Бахты боомтоороо дамжуулан манай улсаас Төв Ази руу дамжин өнгөрөх тээвэрлэлт хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

-Түүнчлэн ТЗХАБ-ын гишүүн Лаос болон Вьетнам улсууд өөрсдийн ачааг Монгол Улсад одоо баригдаж буй Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр зам ашиглалтад орсны дараа тус төмөр замаар дамжуулан ОХУ-ын Владивосток боомт руу тээвэрлэлт хийх сонирхлоо илэрхийлсэн байна. Манай улсын зүгээс БНХАУ-тай холбогдох төмөр замын хилийн 2 дахь гарц нээгдсэний дараа уг асуудлыг хамтран дэлгэрэнгүй судлахаар төлөвлөж буйгаа илэрхийллээ гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Өмнөговь аймаг уурхайн 1000 ажилтныг эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна
“Монголын ус, ундааны салбарын тогтвортой сав баглаа боодлын форум 2026” зохион байгуулагдлаа
Отгонтэнгэр хайрхан уулыг тайх төрийн тахилгын арга хэмжээнд 44,000 гаруй иргэн оролцож байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Өмнөговь аймаг уурхайн 1000 ажилтныг эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна
“Монголын ус, ундааны салбарын тогтвортой сав баглаа боодлын форум 2026” зохион байгуулагдлаа
Отгонтэнгэр хайрхан уулыг тайх төрийн тахилгын арга хэмжээнд 44,000 гаруй иргэн оролцож байна
Энэ онд 262.3 мянга га талбайд үр тариа, 5.7 мянган га-д хүнсний ногоо тариалжээ
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагуудын сайд нарын 53 дугаар чуулганд оролцлоо
Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүллээ
ТББХ: Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн нэгдсэн дүн, төлөв байдлын талаарх Ёс зүйн хорооны тайланг хэлэлцэв
Э.Батшугар: Монгол Улс эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатортой боллоо
100 мвт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцын шав тавилаа
А.Даваажаргал Монгол Улс, НҮБХХ-ийн хамтын ажиллагааны 50 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо
Э.Батшугар ДЭМБ-ын номхон далайн баруун бүсийн захирал ДР. Саиа Ма’у Пиукала-тай уулзлаа
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унажээ
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Сэлэнгэ аймагт эвдэрсэн газрын 78 хувийг нөхөн сэргээжээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он