Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Монголын ус, ундааны салбарын тогтвортой сав баглаа боодлын форум 2026” зохион байгуулагдлаа

2026/06/17

Улаанбаатар хотноо өнөөдөр “Монголын ус, ундааны салбарын тогтвортой сав баглаа боодлын форум 2026” зохион байгуулагдаж, сав баглаа боодлын хог хаягдлыг бууруулах, дахин ашиглалт болон дахин боловсруулалтыг нэмэгдүүлэх, Үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлагын (ҮӨХ) тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшил, иргэний нийгэм болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Тус форумыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам бодлогын хүрээнд дэмжин, Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг угтан хэрэгжүүлж буй “Хуванцаргүй COP17” аяны хүрээнд тус аяны түнш байгууллага болох “Хог хаягдалгүй Монгол” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгууллаа.

Форумын нээлтийн үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын дарга Г.Энхмөнх хэлсэн үгэндээ, Хог хаягдлын тухай хуульд 2017 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцооны эрх зүйн суурь бүрдсэн хэдий ч хэрэгжилтийн механизм, санхүүжилтийн тогтолцоог улам боловсронгуй болгох шаардлагатай байгааг онцоллоо.

Тэрбээр тойрог эдийн засгийн зарчимд нийцсэн, дахин ашиглах болон дахин боловсруулах боломжтой сав баглаа боодлын менежментийг төлөвшүүлэхийн тулд үйлдвэрлэгчдийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцоог бодит үр дүнд чиглүүлэн хэрэгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байгааг тэмдэглэв.

Форумын үеэр ус, ундааны салбарын сав баглаа боодлын тогтвортой менежментийн чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлага, олон улсын жишиг, хувийн хэвшлийн санаачилга болон төрийн бодлогын шинэчлэлийн талаар хэлэлцэж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг тодорхойллоо.

Энэхүү форум нь Монгол Улсад тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжих, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, хуванцар бохирдлыг бууруулах, тойрог эдийн засгийн шилжилтийг эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахын зэрэгцээ “Хуванцаргүй COP17” аяны зорилтыг хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо
БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо
БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 1051 хэрэг шалгагдаж байна
1072 хувьцааны талаар мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг болно
Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
"Айчи-Нагояа 2026: Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч Э.Анужин төрөлх нутагтаа хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэж байна
АҮЭБЯ: 30-40 сум бензин, дизель түлшний хомсдолтой байна
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он