Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Эрчим хүчний салбарын удирдах ажилтнууд бодлого, стратегиа хэлэлцлээ

1 цаг 6 минут

Эрчим хүчний салбарын удирдах ажилтнууд бодлого, стратегиа хэлэлцлээ. 

Салбарын үйлдвэр, компаниудын удирдах түвшний 200 гаруй төлөөлөл оролцсон энэхүү уулзалтыг Эрчим хүчний сайд Б.Найдалаа нээж үг хэлэв.

Мөн тэрбээр “Эрчим хүчний салбарт баримтлах бодлого, стратеги” сэдвээр үндсэн илтгэл тавьсан юм.

Сайд Б.Найдалаа салбарын өнөөгийн нөхцөл байдлын дүгнэлтийг танилцуулж, тулгарч буй сорилтуудын талаар дурдаад, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд нэг бодлого, гурван зарчим баримтлан, есөн ажил хийхээр төлөвлөж, заримыг нь хэдийн эхлүүлснээ тэмдэглэв. Энэ хүрээнд Эрчим хүчний шилжилтийн стратегийн төлөвлөгөө, Устөрөгчийн стратегийн төслийг бэлэн болгоод буй. Өдгөө 66 орон Устөрөгчийн стратеги батлаад буй бөгөөд манай улс дараагийнх нь болохыг зорьж байна.

Түүнчлэн эрчим хүчний системийг ухаалаг болгох, тархмал эх үүсвэртэй болох, шинэ технологи, шийдлийг турших эрх зүйн орчин бүрдүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, хувийн хэвшлийн оролцоо, үүргийг нэмэгдүүлэх, мэргэжилтнүүдийг сургах, дадлагажуулах, салбарын болон компаниудын засаглалыг сайжруулах зэрэгт анхаарч, эрчим хүчний ногоон шилжилтийг 2050 он хүртэл гурван үе шаттай хэрэгжүүлэхээр зорьж байна.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Монгол шиг эрс тэс уур амьсгалтай орон байхгүй. Хүнд өвлийг давдаг. Өвөрмөц онцлогтой учраас өөрийн хэрэглээнд таарсан шийдлийг эрэлхийлж, зоригтой туршиж үзэх хэрэгтэй.

Өдгөө эрчим хүч бус, өр үйлдвэрлэдэг салбар болчхоод байна. Цаашид хувийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ, хувийн хэвшлийн компанийн оролцоо улам нэмэгдэнэ.

Хиймэл оюунтай холбоотойгоор эрчим хүчний эрэлт төсөөлөөгүйгээр өсөж байна. Эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шаардлага бий. Нүүрс, сэргээгдэх эх үүсвэрийн асар их нөөцтэй манай улс хямд, чанартай эрчим хүчийг бүс нутагт нийлүүлэх боломжтой гэж харж байгаа” хэмээн тэмдэглээд, эхлүүлсэн болон хэрэгжүүлэхээр зорьж буй ажлуудад салбарын компаниудыг санаачилгатай, идэвхтэй оролцохыг хүслээ.

Уулзалтын дараагийн илтгэлийг “Сэргээгдэх эрчим хүчний төслийн өрсөлдөөнт сонгон шалгаруулалт” сэдвээр Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтүвшин тавьсан юм. Сонгон шалгаруулалтад баримтлах гол зарчим нь ил тод байдал, тэгш мэдээлэл, өрсөлдөөн, ашиг сонирхлын зөрчилгүй явуулах гэдгийг тэрбээр тэмдэглэв. Тухайлбал, аукционы явцад оролцогчдын нэрийг нууцалж, тусгай дугаараар үнэ хаялцуулах зарчим баримтална.

Аукционд оролцогчдод хэд хэдэн үндсэн шаардлага тавих бөгөөд жилийн дундаж эргэлтийн хөрөнгө нийт хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй байх, сүүлийн таван жилд EPC, BOO, эсвэл IPP төслийн нэгээс дээш гэрээнд оролцсон байх зэрэг нь үүнд багтаж байна.

Үнэ бууруулах дуудлага худалдааны үндсэн механизмын тухайд ижил үнийн саналтай бол бүртгэлийн баримт бичгээ түрүүлж ирүүлсэн оролцогч давуу эрхтэй байх зэргийг тусгаад буй юм. Уг шалгаруулалтад 115 компани оролцохоор саналаа ирүүлээд байна.

Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун “Эрчим хүчний салбарын үнэ тарифын бодлого, шинэчлэл” сэдвээр илтгэл тавив. Эрчим хүчний тарифын шинэчлэлийн дүнд 2025 онд борлуулалтын орлого нэмэгдсэнийг шинэ эх үүсвэр, ОХУ-ын импорт, нүүрсний уурхай, төмөр замын тээвэр, үйл ажиллагааны зардал, ББЭХС, АУЭХС-ийн татаасын бууралтыг нөхөх зэрэгт зарцуулах зохицуулалт хийсэн байна. Цаашид эрчим хүчний тарифын өөрчлөлт, орлогын дутагдлыг нөхөх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа Э.Түвшинчулуун дарга дурдлаа.

Уулзалтын төгсгөлд санал, хэлэлцүүлэг өрнүүлэх үеэр оролцогчдын зүгээс саналуудаа хэлж, сонирхсон асуултууддаа Эрчим хүчний сайдаас хариулт авлаа гэж Монгол Улсын Эрчим Хүчний Яамнаас мэдээллээ.   

Холбоотой мэдээ

Их хэмжээний хахууль авсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа
“Улаанбаатар-2026" олимпын Таеквондогийн Ази тивийн АШТ- өндөрлөлөө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Их хэмжээний хахууль авсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Эрчим хүчний салбарын удирдах ажилтнууд бодлого, стратегиа хэлэлцлээ
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа
“Улаанбаатар-2026" олимпын Таеквондогийн Ази тивийн АШТ- өндөрлөлөө
Засгийн газар хуралдаж байна
ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжив
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна
Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Элчин сайд Стивен Дауст СОР17 хурлыг дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он