Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Их хэмжээний хахууль авсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

1 цаг 7 минут

Прокурорын байгууллагаас 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 263 хүнд холбогдох 114 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэл болон Төв, Архангай аймгийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 22-ны өдрүүдэд хахууль авах, хахууль өгөх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт буруутгагдсан 18 хүнд холбогдох 4 хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхээс 17 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.

Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийг тоймлон хүргэж байна.

Hийслэлийн прокурорын газраас

-Б.Б нь нийтийн албан тушаалтан буюу ... дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа, Н.Х-тай бүлэглэн, “С...” ХХК, “Ш...” ХХК, “Б...” ХХК-д татварын хяналт шалгалт хийх явцдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас нийт 70,6 сая төгрөгийн хахууль авсан,

-Х.Т нь нийтийн албан тушаалтан буюу “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын Систем төлөвлөлтийн албанд мэргэжилтнээр ажиллаж байхдаа Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын улсын байцаагч Н.Ж-ийн гуйлтаар татварын цахим системээс мэдээлэл устгасны хариуд бусдаас нийт 117,9 сая төгрөгийн хахууль авсан;

-Н.Х, Ш.Л, Н.Ж нар нь бүлэглэн, “...татварын цахим системээс мэдээлэл устгуулж” давуу байдал олж авах зорилгоор “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын Систем төлөвлөлтийн албаны мэргэжилтэн Х.Т-д нийт 117,9 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.Б-г “нийтийн албан тушаалтан хахууль авах”, “нийтийн албан тушаалтан хахууль өгөх” гэсэн хоёр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 50 сая төгрөгөөр торгох ял,

-Н.Х-г “нийтийн албан тушаалтан хахууль авах”, “нийтийн албан тушаалтан хахууль өгөх” гэсэн хоёр гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх;

-Х.Т-г “нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Н.Х-с 60,6 сая төгрөг, Х.Т-с 117,9 сая төгрөг, тус тус гаргуулж улсын орлого болгох, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон бусад нэр бүхий хүмүүст торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

- Ж.Г нь нийтийн албан тушаалтан буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч даргаар ажиллаж байхдаа Н.Г-тай бүлэглэн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,“Б... ” ХХК-ийг тендерт шалгаруулах ашиг сонирхлын үүднээс тус компанийн захирал БНХАУ-ын иргэн ZH-аас 2018-2019 онд нийт 205 сая төгрөгийг бэлнээр, мөн бусдын дансаар дамжуулан 2016- 2019 онд нийт 3 удаагийн үйлдлээр нийт 96,471,100 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 301,4 сая төгрөгийн хахууль авсан;

-Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас газраас 2019 оны 9 дүгээр арын 20-ны өдөр зарласан “Алхан бутлуур нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Г-той бүлэглэн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, нээлттэй тендерт “И...” ХХК-ийг шалгаруулж, давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт 257,6 сая төгрөгийн хохирол учруулсан;

-Мөн Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн М.Ж-тай бүлэглэн, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2020 оны хөрөнгө оруулалт, худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдсан 1 литр хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүний үнийг 90,750 төгрөг болгон нэмэгдүүлж, тендер зарлаж, хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн “Э...” ХХК-ийг шалгаруулж, давуу байдал бий болгосон,

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч даргаар ажиллах хугацаандаа 2021 онд хөрөнгө орлого нь их хэмжээгээр буюу 500 мянган ам.доллароор нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), мөн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар хөрөнгөжсөн)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Ж.Г-г албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласан, нийтийн албан тушаалтан хахууль авсан гэсэн хоёр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд ажиллах эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял, 3 жилийн хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 277 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор,

-Дээрх хахууль авах гэмт хэрэгт хамтран оролцсон Н.Г-ыг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял,

-Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Г-ыг бусадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.

Төв аймгийн прокурорын газраас:

Т.Ө нь нийтийн албан тушаалтан буюу ... сумын засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэргээр их, дээд сургууль төгсөөгүй Н.О-г 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар тусгай сангууд хариуцсан нягтлан бодогчоор томилж, 2023-2025 онуудад ажиллуулж, 49,7 сая төгрөгийн цалин олгож давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Т.Ө-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Т.Ө-с 49,7 сая төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн.

Архангай аймгийн прокурорын газраас:

-Н.Ш нь нийтийн албан тушаалтан буюу аймгийн Э... сумын эмнэлгийн төсвийг болон эрүүл мэндийн даатгал хариуцсан нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа буюу 2023 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарын хугацаанд нийт 641 цаг 30 минут илүү цагаар ажилласан мэтээр цахим программд бүртгэж, нийт 6 сая төгрөгийн, Соёлын төвийн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэн ажиллах хугацаандаа 2023 оны 2-3 дугаар сард хавсран гүйцэтгэдэг 40 хувийн нэмэгдэл цалин дээр илүү цагийн бичилт хийх, дутуу суутгал хийх зэргээр нийт 978 мянган төгрөгийн цалин, хөлс илүү тооцон, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож төрд нийт 7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Н.Ш-ийг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ

Эрчим хүчний салбарын удирдах ажилтнууд бодлого, стратегиа хэлэлцлээ
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа
“Улаанбаатар-2026" олимпын Таеквондогийн Ази тивийн АШТ- өндөрлөлөө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Их хэмжээний хахууль авсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Эрчим хүчний салбарын удирдах ажилтнууд бодлого, стратегиа хэлэлцлээ
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа
“Улаанбаатар-2026" олимпын Таеквондогийн Ази тивийн АШТ- өндөрлөлөө
Засгийн газар хуралдаж байна
ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжив
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна
Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Элчин сайд Стивен Дауст СОР17 хурлыг дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он