Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ

53 мин өмнө

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Уянга, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Бат-Эрдэнэ, С.Замира нар оролцсон юм.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэвлэлийн бага хурлын эхэнд хэлсэн үгэндээ, салбарын сайдаар томилогдсон 40 гаруй хоногийн хугацаанд тус яамнаас эрх зүйн шинэчлэлийн  хүрээнд 10 орчим хуулийн төслийг боловруулж байгаа бөгөөд өнөөдөр эхний хууль нь эцэслэн батлагдаж буйг онцлон тэмдэглэв.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь энэ чиглэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэнд чухал ач холбогдолтой. Тухайлбал, Монгол Улсад өнөөдөр 110 гаруй үнэлгээ хийдэг тусгай зөвшөөрөлтэй компаниуд байдаг бөгөөд тэдгээр нь том, жижиг гэлтгүй бүх төсөл, хөтөлбөрүүдэд үнэлгээ хийдэг байсан юм. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай төслүүдээс эхлээд уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын томоохон төслүүдэд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнүүдийг 150-200 орчим хоногийн хугацаанд хийдэг  байсан нь аж ахуйн нэгжүүдэд хүнд суртал болдог байсан юм гэлээ.

Хууль батлагдсанаар төсөл, хөтөлбөрүүдийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс нь хамаараад гуравдугаар зэрэглэлийн буюу үсчин, гоо сайхан, автомашин угаалгын үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд үнэлгээ хийх шаардлагагүй болсон. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд мэдэгдлээ өгөөд л үйл ажиллагаагаа эрхэлдэг болж байна. Ингэснээр тус яаман дээр үнэлгээ хийдэг, тайлан хэлэлцүүлдэг, нягталж магадлан баталгаажуулдаг төрийн хүнд суртал 30 орчим хувиар буурч байна. Энэ нь эргээд эдийн засаг дахь төрийн оролцоо 30 орчим хувиар буурч байгаа хэрэг гэдгийг Ц.Сандаг-Очир сайд мэдээлэлдээ онцолсон.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Уянга:

-Байнгын хороо Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2025 оны 19 тоот тогтоолоор байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар миний бие, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, С.Замира, Ц.Мөнхбат, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа нар ажилласан.

Энэ хууль нь байгаль орчны салбарын томоохон хуулиудын нэг. Хуулийн хүрээнд байгаль орчинд үзүүлж байгаагаа сөрөг  нөлөөллөөр нь төсөл, хөтөлбөрүүдээ гурван зэрэглэлд ангилсан. Гуравдугаар зэрэглэлд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь бага атлаа нарийвчилсан үнэлгээг хийлгэх гэж 2-3 жил саатдаг байсан төслүүд хамаарч байгаа юм. Эдгээр төслүүдэд автомашины зогсоолууд, төвийн шугамд холбогдсон үйлчилгээний төв, авто угаалга, үсчин, гоо сайхан, рентген аппаратууд ашигладаг эмнэлэг, эмийн сан, их, дунд, их, дээд, дунд сургууль, алт мөнгөний дархан, гар урлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдүүд хамрагддаг. Хуулийн хүрээнд эдгээр үйл ажиллагааг эрхлэхэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд  иргэн, хуулийн этгээд мэдэгдэл өгснөөр үйл ажиллагаагаа эхлэх эрхийг нь олгож байна.    

Харин хоёрдугаар зэрэглэлд аймаг, нийслэлийн засаг даргын хэмжээнд нь байгаль орчны ерөнхий үнэлгээ нь хэлэлцэгдээд ажил нь эхлэх төслүүдийг хамааруулах зохицуулалтыг тусгасан. Гэхдээ Байгаль орчны газраараа дамжуулаад салбарын яам нь ерөнхий хяналтаа тавих, эрх хэмжээ нь хэвээрээ үргэлжилж байгааг онцолж хэлье.

Нэгдүгээр зэрэглэлд хамаарах төслүүдийн хувьд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд ерөнхий, нарийвчилсан үнэлгээгээ хийлгээд салбарын яам нь эцэслэн шийдвэрлэдэг зохицуулалт хэвээр байгаа гэж байлаа. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Маш чухал хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл цагаа олж батлагдлаа. Үргэлжлүүлээд Ойн тухай, Усны тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай,  Байгалийн ургамлын тухай,  Генетик нөөцийн тухай,  Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслүүд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр салбарын яам ажиллаж байна. Эдгээр хуулийн төслүүдийг ирэх намрын чуулганы хугацаанд багтаан батлуулах тооцоо, судалгаатайгаар салбарын яамтайгаа Байнгын хороо хамтраад ажиллаж байна гэж байлаа. Мэдээллийн төгсгөлд гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлах байршлууд
"Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ашиглалтад орсноор малын гаралтай түүхий эдийг хаягдалгүй боловсруулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлах байршлууд
"Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ашиглалтад орсноор малын гаралтай түүхий эдийг хаягдалгүй боловсруулна
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ
Хууль бусаар эм бэлдмэл зарсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа
Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна
Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лигийг Монголд анх удаа зохион байгуулна
Бие даасан шинжээч Грэйм Рийдийг хүлээн авч уулзлаа
Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он