Сэтгэгдэл 0
“Лаг шатаах үйлдвэр” төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна

"Лаг шатаах үйлдвэр" төслийн хүрээнд баригдах үйлдвэр нь хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай бөгөөд уг шатаасан лаг нь 5-6 метр.куб үнс болно.
ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Тендерийн сонгон шалгаруулалтыг зарлахаар бэлтгэж байгаа бөгөөд НЗД-ын захирамжаар Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдан нарийвчилсан судалгааг эхлүүлсэн.
Тус төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудаас үүсэх лагийг бүрэн боловсруулж, хуримтлал үүсэх асуудлыг шийдвэрлэхээс гадна бохирын эвгүй үнэрийг бууруулж, хөрс, ус, агаарын бохирдлыг цогцоор нь бууруулах ач холбогдолтой юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.