Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Уул уурхайн мэргэжлээ ургуулдаг ажлаар сольж, говьд алим тариалж эхэлжээ

2026/05/18
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Говийн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалтад оролцох үеэрээ “Мандалговийн алим” хэмээн олонд танигдсан алимны аж ахуйн талбайгаар оров. Төрийн албан хаагч хашаандаа тарьж туршсан алимны мод үр  жимсээ өгч эхэлсэн нь энэхүү аж  ахуйг байгуулах, говьд алим их хэмжээгээр тарьж ургуулах сэдэл, санааг өгсөн байна.

Алимны аж ахуйг үүсгэн байгуулагч П.Очирбат ийнхүү геологи, уул уурхайн мэргэжлээ агрономичоор сольжээ. Тэрбээр уйгагүй судалгаа, туршилт хийсний үндсэн дээр Ховдын Булганаас, мөн ОХУ-ын Буриадаас алимны үр, суулгац авчирч Мандалговьдоо нутагшуулан ургуулж байгаа юм байна. Одоогоор нийт 2000 алимны мод тарьж ургуулсан бөгөөд үр жимсийг нь хүртэж эхэлжээ.

Говьд алимны мод тарьж, ургуулахад ямар хүндрэл гарч байгааг сайд Ц.Идэрбат түүнээс асуухад, “Алим дулаан, нөмөртэй газар сайн ургадаг. Мэдээж усалгаа хэрэгтэй. Үүнийг шийдэж дуслын усалгааны системтэй болгосон. Мөн говийн ус хатуулагтай тул алим услах усаа шүүн зөөлрүүлэх төхөөрөмж суурилуулсан. Харин говийн салхи нялх моддод нэлээд халгаатай. Гэхдээ стандартын дагуу өндөр хашаа барьсан нь тодорхой хэмжээгээр нөмөр нөөлөг болдог. Цаашид салхинаас хамгаалах ойн зурвас байгуулахаар мод тарьж байгаа” гэлээ.

П.Очирбат гэр бүлийн бизнес эрхэлж, кофе шоп ажиллуулж эхлэхдээ ЖДҮХС-гаас зээл авч байжээ. Дараа нь алимны аж ахуй байгуулахдаа ЖДҮХС-гаас хоёр дахь зээлээ авсан гэнэ. Зээлийн эргэн төлөлтөө сар, улирал бүр хийхэд хүндрэл гардаг. Тиймээс намар ургацаа хурааж, борлуулалт хийсний дараа бөөнд нь төлөх нөхцөлийг зээлийн гэрээнд тусгаж өгвөл сайн байна гэдэг хүсэлтийг тэрбээр тавьж байв.

Нэг алимны мод 80 гаруй насалдаг. Жилдээ нэг модноос 30-35 кг алим хураан авах боломжтой. П.Очирбатын хувьд усалгааны системээ ашиглан алимны мод хоорондын зайд шар тарвас тарьж туршихаас эхлээд аж ахуйнхаа ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж. Одоогоор манай улс алимны хэрэгцээнийхээ дөнгөж 10 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, 90 хувийг нь импортоор авдаг. Монгол оронд алим тариалж, дотоодын хэрэглээгээ бүрэн хангахын зэрэгцээ экспортлох бүрэн боломжтой гэдгийг тэрбээр хэлж байлаа. 

Холбоотой мэдээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
БНХАУ "Сибирийн хүч-2" төслийн хүрээнд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн гэжээ
Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
БНХАУ "Сибирийн хүч-2" төслийн хүрээнд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн гэжээ
Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо
Завхан аймгийн Алдархаан суманд газар хөдөллөө
“Intellinews”: Монголын Засгийн газрыг үндэс, угсаа нэг хүмүүстээ үүд хаалгаа нээхийг уриалав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Ерөнхий сайд Н.Учрал дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, Монгол-Оросын худалдаа, тээвэр логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ЦДАШ шилжүүлэх барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1,150,000-1,450,000 төгрөгөөр худалдан авна
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он