Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

55 мин өмнө

Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 92 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ. Үүнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 67 хэрэг, хахууль авсан, хахууль өгсөн 24 хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 хэрэг байна.

Нийслэлийн болон Ховд аймгийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 5 дугаар сарын 08-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр 9 хүнд холбогдох 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, шүүхээс 9 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна. Хэргийг тоймлон хүргэвэл:

Нийслэлийн прокурорын газраас

  • Х.С нь нийтийн албан тушаалтан буюу ... дүүргийн ...дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цэцэрлэгийн жижүүр У.Г-т 2025 оны 1 дүгээр сард ур чадварын нэмэгдэл гэж 238,500 төгрөгийг олгож, уг мөнгөнөөс нь 100,000 төгрөгийг, мөн цэцэрлэгийн багш С.О-г ажиллаагүй байхад нь ажилласан мэтээр 400,000 төгрөгийн цалин олгож, уг мөнгөнөөс 350,000 төгрөгийг нөхрийнхөө дансаар шилжүүлэн хувьдаа авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Х.С-г үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан.

  • А.И нь улс төрд нөлөө бүхий этгээд буюу ...аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ... аймгийн ...сумын “О...” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Ц.Х-д тендерийн тухай хууль тогтоомж зөрчиж, техникийн шаардлага хангаагүй, 42 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 73 сая төгрөгөөр худалдан авах хууль бус үүрэг чиглэл өгч, иргэн Ч.С-д эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт (Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс А.И, Ц.Х нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, А.И-д нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял, Ц.Х-д нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5,5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, иргэний хариуцагч Ч.С-с 72 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

  • Д.Б нь Эрчим хүчний үндэсний төвийн захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Эс...” ХХК-д Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт баригдах уурхайн барилга байгууламжийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөлд тавигдах шаардлагын тодорхой заалтуудыг техникийн нөхцөлөөс хасах, зохих журмын дагуу техникийн нөхцөлийг батлуулаагүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьж буй цахилгаан дамжуулах агаарын шугам 1500 кВА дэд станцыг Эрчим хүчний үндэсний төвөөр ажлын зургийн магадлал, техникийн хяналт хийлгэж, улсын комисст хүлээлгэн өгөх давуу байдал бий болгохоор техникийн комиссын гишүүдэд нөлөөлж, 2022 оны 10 дугаар сарын 18-ний өдөр 5 сая төгрөгийн хахууль авсан, “Эс...” ХХК-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн Ц.М нь дээрх ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Д.Б-г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 30 сая төгрөгөөр торгох ял, Ц.М-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3 сая 900 мянган төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.

  • О.Б нь нийтийн албан тушаалтан буюу "М..." Төрийн өмчит үйлдвэрийн газрын охин компани болох "Ш... " ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2017 оны 5 дугаар сарын 01-нэс 2019 оны 5 дугаар сарын 31-ний хооронд ажиллах хугацаандаа 2019 оны 3 дугаар сарын 07- ны өдөр 800 сая төгрөгөөр ... дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Р... " рашааны гудамжны ... дугаар байрны ...тоот 200 м.кв талбай бүхий орон сууц, зоорийн В давхрын ...тоот авто зогсоолуудыг "В..." ХХК-иас худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг шилжүүлж, төрсөн эх Б.Т-н нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Үндэслэлгүйгээр хөрөнгөжих)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс О.Б-г үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 14 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 200 м.кв талбай бүхий орон сууц, зоорийн В давхрын авто зогсоолуудыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн прокурорын газраас

  • Э.Ч нь нийтийн албан тушаалтан буюу ...аймгийн ... сумын засаг даргаар, Н.Б нь байгаль орчны улсын хяналтын байцаагчаар ажиллаж байхдаа бүлэглэн 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээ”-г баталж, 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/95 дугаартай “Карьер түр ашиглуулах тухай” захирамж гаргаж, түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга, элс ашиглах зөвшөөрлийг “Ө...” ХХК-д олгож, давуу байдал бий болгосны улмаас байгаль орчинд 39 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Э.Ч, Н.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, иргэний хариуцагч “Ө...” ХХК иас байгаль орчинд учирсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлэн нийт 71,1 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр BRT төслийг хэрэгжүүлж байна
ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр BRT төслийг хэрэгжүүлж байна
ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа
Төрийн нарийн бичгийн дарга Бүгд Найрамдах Серби Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йовичтой уулзлаа
Тархины харвалтын эрт үеийн “Бүлэн уусгах эмчилгээ”- г Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв амжилттай нэвтрүүллээ
Нэрт Монгол судлаач Оуэн Латтиморын ач охин Анн Латтимор Прайсыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
ХХААХҮ-ийн сайд салбарын хэмжээнд хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын ажлын чанар, үр дүнд онцгой анхаарах ёстой
Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа
Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна
ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
АТГ: Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он