Сэтгэгдэл 0

Киргизстан улсын нийслэл Бишкек хотод шайбтай хоккейн өсвөр үеийнхний Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд болж байна.
Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Зориг, зөвлөх А.Мэргэн (гавьяат дасгалжуулагч)-ий удирдлага дор оролцож буй баг тамирчид өчигдөр Индонезийн багийг 5:2-оор буулган авч тус тэмцээний хоёр дахь хожлоо авлаа.
Энэ тоглолтын шилдэг тоглогчоор П.Отгон-Одыг шалгаруулсан бөгөөд Монголын баг өнөөдөр Узбекистаны багтай тоглоно гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.