Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ

2026/04/27

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн судалгаа, нийслэлийн 204 хороонд хийсэн тохижилтын ажлын үр дүнг хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 22 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 78.2 хувьтай байна. НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, явцын талаар танилцууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг нийслэлийн 204 хороонд 2025 онд хийсэн тохижилтын ажлын үр дүнг танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/560 дугаар захирамжаар нийслэлийн 204 хороонд тохижилт, засвар шинэчлэлтийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Нийт 582 төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн. Нийт ажлын 52 хувь нь инженерийн байгууламжийн ажил, үлдсэн 48 хувь нь тохижилтын ажил байсан. Үүнээс шинээр хийсэн ажил 56 хувь, засварын ажил 44 хувийг эзэлж байна. Тоглоомын талбай, спорт талбай, явган зам, гэрэлтүүлэг, автобусны буудал зэрэг дэд бүтцийн болон нийтийн эзэмшлийн орчныг сайжруулах ажлууд түлхүү хийсэн. 2025 онд нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор нийт 11670 зөрчил илрүүлж, үүнээс 5910 зөрчлийг арилгасан. Барилга байгууламж, худалдаа үйлчилгээ, зам, замын байгууламж, тохижилт, ногоон байгууламж, дэд бүтэц, инженерийн байгууламжийн чиглэлээр зөрчлүүдийг илрүүлж ажиллалаа” гэлээ.

Дүүргүүдийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, засварлах ажлууд 2026 онд мөн үргэлжилж байна. Эдгээр ажлын үр дүнд хороодын орчны өнгө үзэмж сайжирч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж байна. Тодруулбал,

  • Баянгол дүүрэгт 2025 онд нийт 34 хороонд 87 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 18 байршилд тоглоомын талбай засварласан.
  • Баянзүрх дүүрэгт 2025 онд нийт 43 хороонд 61 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 19 байршилд тоглоомын талбай засварласан.
  • Сонгинохайрхан дүүрэгт 2025 онд нийт 43 хороонд 105 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 30 байршилд тоглоомын талбай засварласан.
  • Сүхбаатар дүүрэгт 2025 онд нийт 22 хороонд 28 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 11 байршилд тоглоомын талбай засварласан.
  • Чингэлтэй дүүрэгт нийт 24 хороонд 85 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 16 байршилд явган зам засварласан.
  • Хан-Уул дүүрэгт 2025 онд нийт 25 хороонд 92 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 18 байршилд явган зам шинэчилсэн.
  • Налайх дүүрэгт 2025 онд нийт 8 хороонд 102 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 26 байршилд тоглоомын талбай, 21 байршилд автобусны буудал засварласан.
  • Багануур дүүрэгт 2025 онд нийт 5 хороонд 16 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс тохижилтын ажил 25 хувь, инженерийн байгууламжийн ажил 75 хувийг эзэлсэн.
  • Багахангай дүүрэгт 2025 онд нийт 2 хороонд 11 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс тохижилтын ажил 80 хувь, инженерийн байгууламжийн ажил 20 хувийг эзэлсэн байна.

Холбоотой мэдээ

Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина
УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд хуралдана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина
УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд хуралдана
Судалгаа: Ажил олгогчид Z үеийнхнийг ажилд бэлэн биш гэж үзэж байна
Монгол иргэд Тайланд улсад 30 хоног визгүй зорчино
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
Нийслэлийн хүүхдийн 156 дугаар цэцэрлэгт 505 хүүхэд суралцана
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
БНХАУ "Сибирийн хүч-2" төслийн хүрээнд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн гэжээ
Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо
Завхан аймгийн Алдархаан суманд газар хөдөллөө
“Intellinews”: Монголын Засгийн газрыг үндэс, угсаа нэг хүмүүстээ үүд хаалгаа нээхийг уриалав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он