Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо

2026/04/21

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/157 дугаар тушаал гарлаа. Уг тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийг 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр хүнсний үйлдвэр, хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, газар тариалан болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт олгохыг үүрэг болгосон байна. Ингэснээр Жижиг, дунд үйлдвэрийн газраас үндсэн хөрөнгийн зээлийг 8 жил, эргэлтийн хөрөнгийн зээлийг 5 жилийн хугацаатай олгож эхэллээ.

Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020-2025 онд хөнгөлөлттэй зээл авсан, зээлийн зөрчилгүй зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн үндсэн төлбөрийн төлөлтийг 2 хүртэл жилээр сунгаж 7 жил болгохоор боллоо. Харин зөрчилтэй зээлийн ангилалд хамаарах зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн хуримтлагдсан үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг төлсөн тохиолдолд тооцоологдсон алдангиас чөлөөлж, зээлийн хугацааг 2 хүртэл жилийн хугацаагаар сунгах юм байна.

ХХААХҮЯ-наас хийсэн судалгаа, тооцооллоор ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээл авсан аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөх хугацаа 5 жил байгаа бөгөөд, жишээ авч үзвэл 100,0 сая төгрөгийн зээл авсан нэг аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөх хугацаа 5 жил байгаа бөгөөд үүнийг 2 жилээр сунгаж 7 жил болгоход 8-20 сая төгрөгийн мөнгөн урсгалын хэмнэлт үүснэ гэж тооцжээ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн болон бусад зардлаа санхүүжүүлж, ажлын байраа хадгалах боломж бүрдэх бөгөөд энэхүү хэмнэлт нь хуримтлал, худалдан авалт, татвар, нийгмийн даатгал, цалин гэх мэт хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд орох эерэг нөлөөтэй.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын дээрх тушаалаар зээлийг түргэн шуурхай хууль журамд нийцүүлэн, баримт бичгийн иж бүрдлийг хангуулах, үнэлгээ хийх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд барьцаа хөрөнгийн бичиг баримт бүрдүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллахыг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Жижиг, дунд үйлдвэрийн газарт тус тус үүрэг болгожээ.

Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах төсөл хүлээн авах хугацааг 30 хоног, төсөл сонгон шалгаруулалтыг 20 хоног, холбогдох бичиг баримт, зээлийн гэрээг бүрэн хүлээлгэн өгснөөс хойш 5 хоногт багтаан зээлдэгчид зээл олгож ажиллах юм.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 2026 оны 01 дүгээр сарын байдлаар 1294 идэвхтэй зээлийн 195,7 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд зээлийн хугацааг сунгаснаар сангийн зээлийн жилийн эргэн төлөлт 14,5 тэрбум төгрөгөөр буурах боловч аж ахуйн нэгжийн хувьд мөнгөн урсгалын хэмнэлтийг хөдөлмөрийн зардалд зарцуулбал 4917 ажлын байр шинээр нэмэгдэхээр байна.

Холбоотой мэдээ

Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина
УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд хуралдана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина
УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд хуралдана
Судалгаа: Ажил олгогчид Z үеийнхнийг ажилд бэлэн биш гэж үзэж байна
Монгол иргэд Тайланд улсад 30 хоног визгүй зорчино
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
Нийслэлийн хүүхдийн 156 дугаар цэцэрлэгт 505 хүүхэд суралцана
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
БНХАУ "Сибирийн хүч-2" төслийн хүрээнд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн гэжээ
Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо
Завхан аймгийн Алдархаан суманд газар хөдөллөө
“Intellinews”: Монголын Засгийн газрыг үндэс, угсаа нэг хүмүүстээ үүд хаалгаа нээхийг уриалав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он