Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ

2026/04/17

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилгоор "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөгийг өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 26-ныг дуустал Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж эхэллээ.

"UB food festival"-аар Монгол үндэсний болон Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг, Гүрж, Итали зэрэг 18 улс үндэстний нэрийн хоол болон зууш, кофе, дессерт амттанаар иргэдэд үйлчилж байна.

Ресторан, хоол үйлдвэрлэлийн салбарын 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өдөрлөгт оролцож буй. "UB food festival" энэ жил 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Олон улсын хоолны өдөрлөгийн үйл ажиллагааг нээж, нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин үг хэллээ. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын Ресторан зоогийн газрын холбоо, Монголын Тогооч нарын холбоотой хамтран "UB food festival" арга хэмжээг зохион байгуулж байна.  Энэхүү арга хэмжээг жуулчны улирлыг угтан зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд Бүгд Найрамдах Азербайжан Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Оросын Холбооны Улсаас зочин тогооч нар хүрэлцэн ирж Казакстан, Кавказ, Словени болон Орос үндэсний хоолоор иргэд, жуулчдад үйлчилнэ. Өнгөрсөн жилийн фестивальтай харьцуулахад хүрээгээ тэлж, хоол үйлдвэрлэлийн салбарын 30 байгууллага 18 үндэстний нэрийн хоолоор иргэдэд үйлчилж байна.

Аливаа үндэстний хоолны соёл нь тухайн орныхоо байгаль, цаг уур, газрын байршил, эрхлэх аж ахуйтай нарийн зохицсон байдаг. Монголчууд бидний хувьд ч эртнээс уламжлагдаж ирсэн хоол хүнс, цагаан идээ нь нүүдлийн мал аж ахуй, нүүдэлчдийн соёлын нэг илрэл болдог. Иймд уламжлалт хоол, хүнсээ сурталчилж, бусад олон үндэстний хоолны соёлыг иргэд, жуулчдад энэхүү фестивалиар дамжуулан таниулахыг зорьж байна. "UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ. Үүний дараа Циркийн өдрүүд эхэлнэ” гэлээ.

Түүнчлэн "UB food festival"-аар шилдэг тогооч нарын онцгой хоолны үзүүлбэр, асар бүрийн онцлог хоол, амьд хөгжмийн болон урлагийн тоглолт, хоолны тэмцээн, уралдааныг зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ

Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина
УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд хуралдана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина
УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд хуралдана
Судалгаа: Ажил олгогчид Z үеийнхнийг ажилд бэлэн биш гэж үзэж байна
Монгол иргэд Тайланд улсад 30 хоног визгүй зорчино
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
Нийслэлийн хүүхдийн 156 дугаар цэцэрлэгт 505 хүүхэд суралцана
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
БНХАУ "Сибирийн хүч-2" төслийн хүрээнд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн гэжээ
Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо
Завхан аймгийн Алдархаан суманд газар хөдөллөө
“Intellinews”: Монголын Засгийн газрыг үндэс, угсаа нэг хүмүүстээ үүд хаалгаа нээхийг уриалав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он