Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ноос ноолуур, арьс ширний салбарт химийн хортой бодисын хэрэглээг бууруулах төсөл хэрэгжинэ

2026/04/09
Монгол Улсын ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээн дэх химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг бууруулах зорилготой төслийн нээлт (2026.04.09) өнөөдөр боллоо.
Төслийг Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам,  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам  хамтран хэрэгжүүлнэ. Нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын дарга Г.Энхмөнх, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий оролцож, Химийн бодисын бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч Л.Батзориг БОУАӨЯ-наас химийн бодисын талаар баримталж байгаа бодлого, хэрэгжилт талаар мэдээлэл өглөө.
Энэхүү төсөл нь 72 сарын хугацаанд найман улсад хэрэгжих уг төсөл нь олон улсын байгаль орчны хөтөлбөрийн нэг хэсэг юм. Монгол Улсад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон Хөвсгөл, Өвөрхангай аймагт хэрэгжинэ. Төслийн хүрээнд нийлүүлэлтийн сүлжээн дэх аюултай химийн бодисын хэрэглээг бууруулж, тойрог эдийн засагт суурилсан тогтвортой үйлдвэрлэлийг дэмжинэ. Ингэснээр байгаль орчин болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ач холбогдолтой.
Мөн ноос, ноолуур, арьс ширний салбараас үүсэж буй хаягдлыг бууруулах, дахин ашиглах шийдлийг 9R зарчмын дагуу нэвтрүүлэх юм. 2026 онд химийн хорт болон аюултай бодисын тооллого хийж, амьдралын мөчлөгийн үнэлгээг эхлүүлнэ.
Төслийн үр дүнд 573,875 тонн нүүрстөрөгчийн давхар исэлтэй тэнцэх хэмжээний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, мөн удаан задардаг органик бохирдуулагч бодисын хэрэглээг бууруулах зорилт дэвшүүлээд байна.
Энэхүү төсөл нь Монгол Улсын нэгдэн орсон Стокгольмын конвенцын хэрэгжилтийг хангахад чухал дэмжлэг үзүүлэх бөгөөд суурь судалгаа, нөлөөллийн ажил, сургалт, чадавхжуулах үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
 

Холбоотой мэдээ

Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина
УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд хуралдана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина
УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд хуралдана
Судалгаа: Ажил олгогчид Z үеийнхнийг ажилд бэлэн биш гэж үзэж байна
Монгол иргэд Тайланд улсад 30 хоног визгүй зорчино
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
Нийслэлийн хүүхдийн 156 дугаар цэцэрлэгт 505 хүүхэд суралцана
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
БНХАУ "Сибирийн хүч-2" төслийн хүрээнд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн гэжээ
Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо
Завхан аймгийн Алдархаан суманд газар хөдөллөө
“Intellinews”: Монголын Засгийн газрыг үндэс, угсаа нэг хүмүүстээ үүд хаалгаа нээхийг уриалав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он