Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ж.Дуламсүрэн: Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд 5016 тонн мах бэлтгэн худалдаалж байна

2026/04/06

Энэ оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн есөн дүүргийн 386 цэгээр нөөцийн мах худалдаанд гаргасан. Мөн хоёрдугаар сарын 5-наас өргөтгөсөн худалдааг тогтмол зохион байгуулж, долоо хоног бүрийн гурван өдөр есөн дүүргийн есөн байршилд иргэдэд хүргэж байна.

Энэ жил нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээг хангах зорилгоор нийт 5016 тонн мах бэлтгээд байна. Үүнээс 2000 гаруй тонныг үхрийн мах, 3000 гаруй тонныг хонины мах эзэлж байна. Мах бэлтгэл, нийлүүлэлтэд есөн аж ахуйн нэгж оролцож, түгээлтийг хийж буй. Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгээс тодрууллаа.

УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн “Энэ жил махны үнэ нэлээд өссөн. Махны экспорт нэмэгдэж, шатахууны хомсдол үүссэн, мөн иргэдийн идэш бэлтгэдэг арваннэгдүгээр сард мах хомс байсан тул өндөр үнээр бэлтгэгдсэн зэрэг хүчин зүйлс үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн. Түүнчлэн энэ оны эхний гурван сард 22-ын товчоогоор хот руу орж ирсэн махны хэмжээ буурсан нь үнийн өсөлтөд нөлөөлж байна. Цаашид түлшний үнэ нэмэгдвэл махны үнэ дахин өсөхийг үгүйсгэхгүй. Гадуур нэг кг мах 32-34 мянган төгрөгт хүрсэн гэх мэдээлэл байна.

Зэрэглэл өндөртэй зах, худалдааны төвүүдэд энэ үнээр зарагдаж байна. Сүүлийн долоо хоногт Дэнжийн мянгад жижиглэнгийн худалдаа 26-29 мянган төгрөгийн ханштай байна. Харин малчдаас шууд худалдан авахад үхрийн мах 21-24 мянган төгрөг, хонины мах 16-18 мянган төгрөгийн үнэтэй байгаа.

Харин лангуун дээр тодорхой хэмжээний нэмэгдэлтэй худалдаалагдаж байна. Мөн мах бэлтгэж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа учраас махны чанар, аюулгүй байдал сайтар хангагдсан. Энэ жилийн хаврын улирлын махны хэрэгцээнд нөөц хангалттай байгаа. Иргэдийг идэш бэлтгэлийн үеэр махаа нөөцлөхийг уриалж байна” гэв.

Холбоотой мэдээ

Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина
УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд хуралдана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина
УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд хуралдана
Судалгаа: Ажил олгогчид Z үеийнхнийг ажилд бэлэн биш гэж үзэж байна
Монгол иргэд Тайланд улсад 30 хоног визгүй зорчино
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
Нийслэлийн хүүхдийн 156 дугаар цэцэрлэгт 505 хүүхэд суралцана
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
БНХАУ "Сибирийн хүч-2" төслийн хүрээнд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн гэжээ
Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо
Завхан аймгийн Алдархаан суманд газар хөдөллөө
“Intellinews”: Монголын Засгийн газрыг үндэс, угсаа нэг хүмүүстээ үүд хаалгаа нээхийг уриалав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он