Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна

2026/03/25

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал, амьтны гаралтай гоц халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мөн улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хамгаалах зорилгоор нийслэлийн хэмжээнд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.

УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ дэлхийн жишгээс бага. Иймээс хороо, дүүргүүд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Ногоон байгууламж нэмэгдэх нь агаарын чанарыг сайжруулах, хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Гэтэл хотын бүсэд орж ирсэн адуу, мал ногоон байгууламжийг сүйтгэх, шинээр тарьсан мод, зүлгийг гэмтээх тохиолдол цөөнгүй гарч байна. Нэг удаагийн тохиолдол байж болох ч давтан орж ирсээр байдаг нь асуудал үүсгэдэг. Тухайлбал, Баянзүрх дүүргийн чиглэлээс орж ирсэн адуу мал олон жилийн хөдөлмөрөөр бий болгосон ногоон байгууламжийг сүйтгэсэн жишээ бий. Мөн хотын орчинд адуу, мал орж ирэх нь өөрсдөд нь ч эрсдэлтэй. Өвлийн улиралд авто замд цацдаг давс, бодисыг адуу хужиртай андуурч идэх нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймд малчид ёс зүй, хариуцлагаа ухамсарлаж, нийслэлийн ногоон байгууламжийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна” гэв.

Сонгинохайрхан дүүргийн менежер Д.Баярсайхан “Манай дүүргийн хэмжээнд 5-6 азарга адуу байнга орж ирж, гаргах арга хэмжээ авсны дараа дахин орж ирэх  асуудал давтагддаг. Тухай бүрд нь тууж гаргах, торгууль ногдуулах арга хэмжээ авч байгаа. Эдгээр адуу нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизан орчим болон Чингэлтэй дүүрэг, Баруун, Зүүн салааны уулсаар дамжин орж ирдэг. Зарим тохиолдолд эзэн нь тодорхойгүй байдаг тул түр хашаалж, хамгаалалтад авах арга хэмжээ авдаг. Дүүргийн хэмжээнд Баруун салаа, Толгойтын Найрамдалд адуу, мал хаших зориулалтын хоёр байршил ажиллаж байгаа. Гэвч зарим иргэд шөнө оройн цагаар ирж, хашаа эвдэн малаа авч явах зөрчил гаргадаг нь хүндрэл үүсгэдэг. Энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд дүүргийн Засаг даргын санаачилгаар өнгөрсөн оноос эхлэн гэрээт эргүүлүүдийг ажиллуулж, мотоциклтой эргүүл өдөр, шөнөгүй хяналт тавин ажиллаж байна. Мөн ойн зурвас байгуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг дүүргийн төсвөөр үе шаттай хэрэгжүүлж байна. “Мөн энэ жил төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Бумбатын рашаан орчимд тохижилт, ногоон байгууламж байгуулахаар төлөвлөж, адуу, малаас хамгаалах хашааг давхар шийдвэрлэхээр ажиллаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Элчин сайд Стивен Дауст СОР17 хурлыг дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-тай уулзлаа
Хуурамч төрсний гэрчилгээ ашиглан 18 жил хүүхдийн мөнгө авсан этгээдийг илрүүлжээ
Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Авто тээврийн хэрэгслийн жилийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдлээ
У.Сүрэнжав тивийн аварга боллоо
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 30 хувьд муу байна
"Талын түнш-2026” хээрийн сургуульд оролцох бүрэлдэхүүн өмнөд хөршийг зорилоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он