Сэтгэгдэл 0

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн А/02 тоот тушаалын дагуу бүх нийтийн хаврын их цэвэрлэгээ зохион байгуулж байна.
Хаврын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 20-27-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд гуравдугаар сарын 20-23-ныг хүртэл нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 5126 ААН, байгууллага болон 477 төрийн байгууллагын 7534 албан хаагч, иргэд цэвэрлэгээнд оролцжээ.
Нийт 7,392,708 ам метр талбайд цэвэрлэгээ хийж, 2086.6 тонн хог хаягдлыг 555 рейсээр, 351 техник тээвэрлэж ажилласан байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.