Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Б.Найдалаа Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа

2026/03/04
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа өнөөдөр (2026.03.04) Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Сангийн яамны урилгаар манай улсад ажиллаж байгаа Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус сангийн Төсвийн газрын Зарлагын бодлогын хэлтсийн дэд захирал, ноён Маурисио Сото ахлагчтай мэргэжилтнүүдийн баг манай улсын төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэврийн даатгалын тогтолцоог судалж, дүгнэлт, зөвлөмж гаргахаар ажиллаж байгаа юм.
Байнгын хорооны дарга Б.Найдалаа удахгүй эхлэх Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар олон чухал асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс нэн тэргүүнд тэтгэврийн тогтолцоог шинэчлэх асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг танилцуулж, манай улсад улс төрийн тууштай, тогтвортой байдал хангагдахгүй байгаагаас зарим бодлогын хэрэгжилт удаашрах, орхигдох, өөрчлөгдөх явдал байгааг дурдав. Иймд төрийн албан хаагчийн цалингийн болон тэтгэврийн тогтолцоог баталгаатай, илүү сайн нөхцөлтэй, тогтвортой болгоход шаардлагатай мэргэжлийн дүгнэлтийг хийхийн зэрэгцээ олон улсын сайн жишиг, чиг хандлагын талаар зөвлөмждөө дэлгэрэнгүй тусгаж, манай улс төрчид, холбогдох хүмүүст зөв мэдээлэл өгөхөд анхаарал хандуулахыг хүсэв.
Ноён Маурисио Сото цалин, тэтгэвэртэй холбоотой Засгийн газрын байгууллагууд, яам, агентлагийнхантай уулзаж, холбогдох мэдээллийг авсан тухайгаа товч танилцуулаад, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, эрсдэл болон төсөв санхүүгийн удирдлагын талаар тодорхой дүгнэлт хийж эхлээд байгаагаа ярилаа. Монгол Улсын төрийн албан хаагчийн цалин хөлсний тогтолцоонд хэт жижиглэн ангилсан, иргэд, олон нийтийн шахалт шаардлагаар цочир өөрчлөлтийг цөөнгүй хийж, суурь бодлогоо алдагдуулсан, мөн улсын төсөвт дарамт учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн байгааг Маурисио Сото хэлэв. Тэтгэврийн тогтолцооны хувьд шимтгэл төлөгчдийн хуримтлалаас ахмад настны тэтгэврийг олгож буй эв санааны зарчимтай, нэрийн дансны тогтолцоонд шилжих бодлого, хувийн нэмэлт тэтгэврийн болон сайн дурын даатгалын тогтолоцоог бий болгох хэтийн төлөвлөгөөтэй байгааг тэрбээр тус бүрчлэн ярьж, өгөөжийн болон хураамжийн хувь, шимтгэл, тэтгэврийн хэмжээг оновчтой тогтоох, бодлого, зарчмыг тогтвортой хэрэгжүүлэх талаар эрх бүхий субьектууд тодорхой амлалт өгч, тууштай баримтлах шаардлагатайг онцоллоо.
Улсын Их Хурал болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх дунд, эсвэл урт хугацааны бодлогын баримт бичиг батлуулж, дарамт шахалтгүй, нийгэмд шуугиан дэгдээн инфляцид нөлөөлөхгүй, цочир өндөр хувиар бус алгуур өсгөн нэмэгдүүлж, иргэдийн нийгмийн баталгааг хангаж ажиллахыг Засгийн газраас шаардаж буйгаа Байнгын хорооны дарга Б.Найдалаа танилцуулж, энэ талаарх эрх зүйн шинэчлэлийг бодитой, үр дүнтэй хийхэд түлхэц болох үнэлэлт дүгнэлтийг өгч, зөвлөмж боловсруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
 

Холбоотой мэдээ

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
АТГ: 721 хүнийг нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүллээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Завхан аймгийн Сонгино суманд хөв цөөрөм ашиглалтад орууллаа
Улсын хэмжээнд 9.2 сая мал төллөж, мал төлөлт 41.4, төл бойжилт 98.9 хувьтай байна
Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он