Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Францын хөгжлийн агентлагийн бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа

1 цаг 45 минут
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдөр /2026.03.02/ Францын хөгжлийн агентлагийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера болон албаны бусад хүмүүс байлцав. 
Монгол Улсын Их Хурлын дэд дарга уулзалтын эхэнд хэлэхдээ, эрчимтэй өргөжин тэлж байгаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлд хүргэх эрмэлзэл байдгийг онцлоод, шинээр байгуулагдсан 126 гишүүнтэй Монголын парламент өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Франц Улстай холбоотой хоёр хууль, нэг гэрээний төслийг баталсан нь манай хүчин чармайлтыг илтгэнэ гэв.  


Бүсийн захирал А.Обер Францын хөгжлийн агентлаг нь эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, эко аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийг дэмжих зэрэг чиглэлээр арвин мэдлэг, туршлагатайг танилцуулав. Ялангуяа алслагдсан бүс нутагт оршин суугаа иргэдийн амьжиргааг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай  хэрэгжүүлдэг тухайгаа онцоллоо.


Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера, хоёр улсын дипломат харилцааг хөгжүүлэхэд анхаарал тавин ажиллаж ирсэн Монгол Улсын Их Хурлын дэд даргад талархал илэрхийлээд, хоёр улсын харилцааны 61 дэх жил буюу дараачийн шинэ жарны босгон дээр түншлэлийг улам өргөжүүлэхэд үргэлжлүүлэн  дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна гэв.


Уулзалтаар талууд хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бодлого, эрх зүйн орчин чухал байгааг харилцан тэмдэглэж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ
Дүүжин замын тээврийн төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Францын хөгжлийн агентлагийн бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа
“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ
Дүүжин замын тээврийн төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
Хотын дарга Х.Нямбаатар ЕСБХБ-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан Бүсийн захирал Хусейн Озхантай уулзлаа
Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн анхан шатны бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авч эхэллээ
Өнгөрсөн 7 хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026 оныг ГБХНХЯ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалаа
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
“Милан-Кортина”-2026: Өвлийн паралимпын наадам зургаан спортын төрлөөр зохион байгуулагдана

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он