Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов

2026/02/12

Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй 16 мега төслийн гүйцэтгэл, тулгамдсан асуудлыг тогтмол хэлэлцдэг долоо хоног тутмын шуурхай хурал өнөөдөр болж, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай удирдан зохион байгууллаа. Хурлаар дэд бүтэц, авто зам, нийтийн тээвэр, орон сууцжуулалт, эрчим хүчний чиглэлээр хэрэгжиж буй төслүүдийн гүйцэтгэл, шийдвэрлэх шаардлагатай асуудал болон өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг нэгтгэн дүгнэж, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх тодорхой чиглэл, үүргийг холбогдох байгууллагуудад өглөө.

Хурлын үеэр мега төслүүдийн явцаас танилцууллаа. Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцож, тодруулга хүргүүлээд байна. 

Улаанбаатар Трам төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг мэргэжлийн зөвлөлд танилцуулахаар бэлтгэл хангаж байна.

Нэгдүгээр тойрог зам төслийн нарийвчилсан зураг төслийн даалгаврын бэлтгэл хангагдсан бол хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яаманд хүргүүлсэн.

Туулын хурдны зам төслийн ажлын зураг 94.5 хувьтай, геологийн өрөмдлөг 15 хувьтай, 3 дугаар кемпийн оффис, ажилчдын орон сууц болон түр байгууламжийн ажлын явц 45 хувьтай үргэлжилж байна. 4 дүгээр кемпийн газрын зөвшөөрөл гарсан бөгөөд кемпийн бүтээн байгуулалтад шаардлагатай бараа, материалыг талбайд буулгах бэлтгэл ажлыг хангаж байна. Ирэх сарын 15-наас газар шорооны ажлыг, дөрөвдүгээр сарын дундаас гүүрийн барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. 

Тусгай замын автобус (BRT) төслийн ТЭЗҮ магадлалын шатандаа явж байгаа бөгөөд зээлийн хэлэлцээр Засгийн газраар дэмжигдэж, Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаа үргэлжилж байна. 

Олон түвшний уулзвар төслийн хүрээнд таван байршилд ТЭЗҮ болон зам гүүрний ажлын зураг төсвийн магадлалын ерөнхий дүгнэлт гарсан. Инженерийн шугам сүлжээний зөвшилцөл хийгдэж байна. 

Дүүжин замын тээвэр төслийн “Яармаг–Өнөр хороолол” чиглэлд 4.2 км шугам 54 хувийн гүйцэтгэлтэй. 19 тулгуур баганаас 14-ийг угсарч дууссан. 150 чингэлэг ачаанаас 114 нь талбайд буусан. 

Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн газар чөлөөлөлт 73 хувьтай. Үнсэн шугам шилжүүлэх ажил дууссан. Байгаль орчны үнэлгээ болон усны судалгааны ажил үргэлжилж байна. 

Сэлбэ орон сууцжуулах төслийн талбайд өнөөдрийн байдлаар 120 гаруй хүн, 17 техник ажиллаж байна. Олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтын материалыг гуравдугаар сарын 2-ны өдрийн 16:00 цагт хаана. 

Ханын материал орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 98 хувьтай буюу 6 нэгж талбар үлдсэн. Ажлын зураг төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй. 

Баянхошуу хот орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдөр НОСК-ийн ашиглалтын хэлтэс гүйцэтгэгчээс байрнуудын түлхүүрийг хүлээн авч дууссан бөгөөд 2026 оны үйл ажиллагааны болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулаад байна.

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн хүрээнд гүйцэтгэгчтэй тарифын асуудлыг гэрээнд тусгахаар шийдвэрлэсэн. Тусгай зөвшөөрөл авахаар ажиллаж байна. Түүнчлэн Морингийн давааны хогийн цэгт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төлөвлөлтийн шийдэл боловсруулсан.

Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийн “Багц 1”-т үерийн ус зайлуулах далан, “Багц 2”-т бохир усны шугам доторлох ажлын хүрээнд боловсруулж буй ТЭЗҮ-ийн эцсийн шатны тайланг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн. 

Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн хүрээнд EPC гэрээний дагуу зургийн ажил эхэлсэн.

Хүннү хот төслийн хүрээнд Улаанбаатар-Хүннү олон улсын транзит зочид буудлын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төсөлд хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Хөрөнгө оруулагч тал болон нийслэл хэдэн хувийг эзэмших асуудлыг ажлын хэсгийн хурлын шийдвэрээр тогтооно.

Туул усан цогцолбор төсөлд ТЭЗҮ болон холбогдох судалгааны ажил хийгдэж байна.

Лаг шатаах үйлдвэр төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр бүрэн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.

Холбоотой мэдээ

Ж.Дуламсүрэн: Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд 5016 тонн мах бэлтгэн худалдаалж байна
Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна
Монголбанкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмж, мэдээлэл тогтмол ирүүлж хэвшихээр тогтов

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ж.Дуламсүрэн: Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд 5016 тонн мах бэлтгэн худалдаалж байна
Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна
Монголбанкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмж, мэдээлэл тогтмол ирүүлж хэвшихээр тогтов
Монголбанк: ОУ-ын стандарт, шаардлагыг хангасан алт, мөнгөн гулдмайг худалдаалж байна
АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт ороогүй
Швейцарт хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын хоёр ховор бичвэрийг эх оронд нь буцаана
“Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна
МАН-ын бүлэг: Газрын тосны үнэ 109 ам.доллар хүрч, манай улсын АИ-92 шатахуун 42 хоногийн нөөцтэй байна
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
Монголбанк гуравдугаар сард 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд менингококкт халдварын батлагдсан 7 тохиолдол бүртгэгджээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
АТГ: Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он