Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

2026/02/05

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар Унгар Улсын ОТП банкны төлөөлөлтэй цахимаар уулзлаа.

Уулзалтаар ОТП банкны зүгээс Монгол Улсын банкны тухай хууль, тогтоомж цаг үеийн шаардлагад тулгуурлан шинэчлэгдэж, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тодорхой болгосон тохиолдолд банкны салбарт үйл ажиллагаагаа явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, нэг хувьцаа эзэмшигчид тавигддаг хязгаарлалт, хэт ерөнхий зарим зохицуулалтууд болон бодлогын эрсдэлийн хүрээнд тодорхой өөрчлөлтүүдийг хуульд тусгасан тохиолдолд стратегийн хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой гэдгээ тодотголоо. 

Үргэлжүүлэн ОТП банкны олон улс дахь үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын стратеги, зах зээлийн үнэлгээ болон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээс товч танилцууллаа. Өдгөө 75 жилийн түүхтэй ОТП банк нь Унгар Улсын хамгийн томд тооцогдох, хөрөнгийн биржид бүртгэлтэй арилжааны банк юм. Одоогоор Төв болон Зүүн Европын 11 улсад нийт 1206 салбараар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг байна. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар банкны өөрийн хөрөнгө нь 115.2 тэрбум ам.доллар, нийт зээлийн багц 60 тэрбум ам.доллар хүрчээ. Бүтцийн хувьд нийт хувьцааны 55 хувийг олон улсын хөрөнгө оруулалтын сан, үлдсэн 45 хувийг нь дотоодын хөрөнгө оруулагчид эзэмшдэг гэлээ.  

УИХ-ын дарга хэлэхдээ, энэ удаагийн парламентаас дэвшүүлж буй эрх зүйн шинэчлэлээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд төрийн хэт оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийн орон зайг тэлэх бодлогыг чухалчилж байгаагаа онцоллоо. Тэрбээр банкны салбарын реформыг эрчимжүүлж, дотоодын зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчид оруулахыг зарчмын хувьд дэмжинэ гэдгээ тодотгоод ОТП банкны саналыг эергээр хүлээн авсан юм. Түүнчлэн УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, холбогдох эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгоход анхаарч ажиллана гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
АТГ: 721 хүнийг нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүллээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Завхан аймгийн Сонгино суманд хөв цөөрөм ашиглалтад орууллаа
Улсын хэмжээнд 9.2 сая мал төллөж, мал төлөлт 41.4, төл бойжилт 98.9 хувьтай байна
Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он