Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Албан шаардлагыг удаа дараа биелүүлээгүйн улмаас зэрлэг амьтан гэмтжээ

2026/02/01

"Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт стандартыг мөрдөөгүй, үзүүртэй төмөр хашаанд буга гэмтсэн ноцтой тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан дараах албан ёсны мэдэгдлийг хийж байна.

Хууль, стандартын зөрчил:

Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль-ийн
- 11 дүгээр зүйлийн 11.1.1,
- 11.1.4-т тусгай хамгаалалттай газрын дэглэмийг зөрчиж, байгалийн хэв шинж, ан амьтанд хохирол учруулах аливаа үйл ажиллагааг хориглосон байдаг.

Мөн Амьтны тухай хууль-ийн
- 7 дугаар зүйлийн 7.1-д зэрлэг амьтдын амьдрах орчныг алдагдуулах,
- 25 дугаар зүйлд амьтныг гэмтээсэн, устгасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхээр тус тус заасан.

Гэвч эдгээр хуулийн заалтыг зөрчиж, тусгай хамгаалалттай газрын орчимд үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгж, байгууллагаас стандартын бус, үзүүртэй төмөр хашаа барьж, албан шаардлагыг удаа дараа биелүүлээгүйн улмаас зэрлэг амьтан гэмтсэн нь байгаль орчинд бодит хохирол учруулсан үйлдэл гэж үзэж байна.

Өмнөх шаардлага, хэрэгжилт:

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 11 дүгээр сарын А/853 тоот албан даалгавар-ын дагуу Хамгаалалтын захиргаа стандартын бус хашааг буулгах, холбогдох стандартад нийцүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн боловч зарим аж ахуйн нэгж уг шаардлагыг биелүүлээгүй нь энэхүү ноцтой үр дагаварт хүргэсэн байна.

Стандартын шаардлага:

“Зэрлэг амьтанд ээлтэй хашаа” стандарт UCS0304B:2025-д: үзүүртэй, хурц ирмэгтэй, зэрлэг амьтдын чөлөөтэй нэвтрэх боломжгүй, амьтанд гэмтэл учруулах эрсдэлтэй хашаа барихыг хатуу хориглосон байдаг.

Дээрх зөрчилтэй холбогдуулан:

Зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн барьсан хашааг газар дээр нь буулгах, буга гэмтсэн (эндсэн) асуудлаар мал, амьтны эмчийн дүгнэлт гаргуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийн хэрэг нээн шалгалт явуулах ажлыг үргэлжлүүлж байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа цаашид:

UCS0304B:2025 стандартыг заавал мөрдүүлэх, стандартад нийцээгүй хашаа барьсан аж ахуйн нэгж, байгууллагад хуульд заасан хариуцлага тооцуулах, шаардлага биелүүлээгүй байгууламжийг албадан буулгах, тусгай хамгаалалттай газрын дэглэмийг зөрчсөн аливаа үйлдэлд тууштай, хатуу арга хэмжээ авах болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдэгдлээ. 

Холбоотой мэдээ

Гадаад: Сибирийн байгалийн хийн хоолойн төслийн асуудлаарх хоёр талт уулзалтаас ямар ч ахиц гарсангүй
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Гадаад: “Apple” компани энэ сарын 9-нд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Гадаад: Сибирийн байгалийн хийн хоолойн төслийн асуудлаарх хоёр талт уулзалтаас ямар ч ахиц гарсангүй
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Гадаад: “Apple” компани энэ сарын 9-нд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина
УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд хуралдана
Судалгаа: Ажил олгогчид Z үеийнхнийг ажилд бэлэн биш гэж үзэж байна
Монгол иргэд Тайланд улсад 30 хоног визгүй зорчино
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
Нийслэлийн хүүхдийн 156 дугаар цэцэрлэгт 505 хүүхэд суралцана
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он