Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын стандартын дагуу барьж байна

2026/01/31

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийн барилгын ажил өнгөрсөн жил эхэлсэн.

Нийт 2500 м.кв дөрвөн давхар тус өргөтгөлийн барилгыг үйлчлүүлэгчдийн ая тухыг бүрэн хангасан, номын сангийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, олон улсын стандартад нийцүүлсэн байхаар төлөвлөсөн.

Давхар бүртээ уншигчдын насны онцлогт тохирсон ном, соёлын үйлчилгээг үзүүлнэ.

Түүнчлэн зохиолчтой уулзах цаг, номын нээлт зэргийг ч зохион байгуулах боломжтой.

Мөн сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан тусгай булан зэрэг олон үйлчилгээтэй байх юм.

Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ажиллалаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын зарим бүтээн байгуулалтын ажил өвлийн улиралд ч зогсохгүй үргэлжилж байна. БНСУ-ын Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өдөрт 1000 хүн хүлээж авах багтаамжтай өргөтгөлийн барилга баригдаж байна. Өргөтгөл ашиглалтад орсноор өдөрт 2000-2500 хүн Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаар үйлчлүүлэх боломжтой болох юм. Энэхүү өргөтгөлийг орчин цагийн нийтийн номын санд тавигдаж байгаа стандарт шаардлагын дагуу барьж байна. Тус барилга зургаадугаар сарын нэгнээс өмнө ашиглалтад орно. Хүүхэд багачуудын дэлгэцийн хамаарал асуудал болж байгаа энэ үед бид хүртээмжийг нь бий болгож байж хүүхдүүдийг номын сангаар үйлчлүүлээрэй гэж зөвлөх нь зөв юм. Бид Улаанбаатар хотын нийтийн номын сангийн номын фондыг нэмэгдүүлэх, орчин цагийн уншигчдыг татах чиглэлээр санаачилсан ажлуудыг бүрэн дэмжиж ажиллана. Мөн цаашид номын сангуудын хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.” гэв.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан 45 жилийн түүхтэй. 13 уншлагын танхимтай бөгөөд бүх насныханд үйлчилгээ үзүүлдэг. 2026 оны байдлаар төв болон дөрвөн салбар номын сан нийт 600 мянга гаруй номтой байна.

Холбоотой мэдээ

Гадаад: Сибирийн байгалийн хийн хоолойн төслийн асуудлаарх хоёр талт уулзалтаас ямар ч ахиц гарсангүй
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Гадаад: “Apple” компани энэ сарын 9-нд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Гадаад: Сибирийн байгалийн хийн хоолойн төслийн асуудлаарх хоёр талт уулзалтаас ямар ч ахиц гарсангүй
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Гадаад: “Apple” компани энэ сарын 9-нд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина
УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд хуралдана
Судалгаа: Ажил олгогчид Z үеийнхнийг ажилд бэлэн биш гэж үзэж байна
Монгол иргэд Тайланд улсад 30 хоног визгүй зорчино
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
Нийслэлийн хүүхдийн 156 дугаар цэцэрлэгт 505 хүүхэд суралцана
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он