
Хархорум хотыг цогцоор нь төлөвлөн хөгжүүлэх зорилгын хүрээнд Хархорум хотыг бүтээн байгуулах Үндэсний зөвлөлийн ээлжит хурал зохион байгуулагдлаа. Тус хурлыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Хархорум хотыг бүтээн байгуулах Үндэсний хорооны зөвлөлийн дарга С.Бямбацогт удирдан явууллаа.
Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд салбар бүрийн бодлого тодорхойлогч яам, агентлагуудын төлөөлөл багтан ажилладаг бөгөөд "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ын Хот төлөвлөлт, судалгаа, хөгжлийн институтийн эрхлэгч Д.Ганболд саналаа өгч, шинэ хотын бүтээн байгуулалтын төлөвлөлт, концепц, хэрэгжилтийн уялдаа холбоог хангах чиглэлээр хэлэлцлээ.
Хуралдааны үеэр Хархорум хотын захирагчийн ажлын албанаас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлуудын товч тайлан, явцын мэдээлэл танилцуулж,
Салбар бүрийн яамд хариуцан хэрэгжүүлж буй төслүүдийн ажлын явц, тулгамдаж буй асуудал, цаашдын төлөвлөгөөг тус тус танилцуулан хэлэлцлээ.
Мөн цаашид:
- Зам тээвэр, тээврийн логистик
- Сэргээгдэх эрчим хүч
- Байгаль орчин, цаг уур
- Хөдөө аж ахуй, газар тариалан
- Түүх, соёлын дурсгалыг сэргээн хамгаалах
- Инженерчлэлийн дэд бүтэц, хот байгуулалт
зэрэг салбар бүрийн олон төсөл, хөтөлбөрийг илүү уялдаа холбоотой, хурдтай, чанартай хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэх, чанаржуулах чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өглөө.
Энэхүү хурал нь
- Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах
- Шинэ хотын бүтээн байгуулалтын төлөвлөлт, хэрэгжилтийг нэг цонхоор удирдах
- Томоохон дэд бүтэц, инженерчлэлийн төслүүдийг үр ашигтай, тогтвортой хэрэгжүүлэх
- Хархорум хотын урт хугацааны хөгжлийн бодлогыг бодит ажил болгох чухал ач холбогдолтой юм.
Хархорум хот – Ухаалаг -Түүх соёлын- Аялал жуулчлалын- Эрүүл аюулгүй-,Эко ирээдүйн, тогтвортой хөгжлийг хослуулсан шинэ хот
Бид салбар бүрийн хамтын ажиллагаанд тулгуурлан, чанартай төлөвлөлт, бодит хэрэгжилт, хариуцлагатай засаглал-аар Хархорум хотын бүтээн байгуулалтыг урагшлуулсаар байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.