Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Засгийн газраас Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ

2026/01/02

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвд өнөөдөр (2026.01.02) ажиллаж, Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай хоёр тэрбум 20 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Эд нийцлийн лаборатори нь донор ба өвчтөний эдийн тохироо хоорондын нийцлийг шалгаж, тохирсон эсэхийг үнэлэн, эрхтэн шилжүүлсний дараа гарах хүндрэлийг урьдчилан тооцоолох,  эмчилгээний үр дүнг үнэлэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Тус лабораторид хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг хавдрын оношилгоо, эмчилгээнд давхар ашиглах бөгөөд генийн түвшинд хавдрыг эрт илрүүлэхэд тустай юм байна. 

Эд нийцлийн лабораторитой болсноор Улсын хоёрдугаар эмнэлэг энэ онд элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгааны эд нийцлийг эмнэлэг дээрээ хийж, улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны хүлээгдлийг бууруулах боломж бодитоор бүрдэж  байна. Энэ онд тус эмнэлэг  элэг шилжүүлэн суулгах 10, бөөр шилжүүлэн суулгах таван хагалгаа хийхээр төлөвлөөд байсан бол Эд нийцлийн лабораторитой болсноор эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тоог нэмэгдүүлэх боломж бүрдлээ. 

Манай улсад эртхэн шилжүүлэн суулгах өвчтөний жагсаалтад бөөрний өвчлөл нэгдүгээрт орж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтад нийт 1094 өвчтөн байгаагаас бөөр солиулах 683, элэг солиулах 182 өвчтөн байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны 2023 оны тайланд жил бүр 250 гаруй хүн бөөр шилжүүлэн суулгах эмчилгээнд орох шаардлагатай гэж оношлогдон, хүлээх жагсаалтад орж хүлээдэг байна. 

Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-ын хамтарсан үнэлгээний тайланд Монгол Улсад бөөрний архаг өвчний ямар нэг хэлбэртэй 100.000- 120.000 хүн байж болзошгүй талаар  тусгажээ. Жилд ойролцоогоор 1300-1500 хүн шинээр гемодиализийн эмчилгээнд орж, 1000-1200 хүн бөөрний архаг дутагдал өвчнөөр оношлогддог. Бөөрний архаг дутагдалтай иргэдийн 60 хувь нь гемодиализийн аппаратад орох эсвэл бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болж байна.  Бөөрний архаг дутагдал оноштой хүний тоо жил ирэх бүр нэмэгдэж, нас баралт буурахгүй байгаа нь анхаарал татаж, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг  эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна. 

Холбоотой мэдээ

СЕХ: Сумын сонгуулийн хороо байгуулна
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын танилцуулгыг сонслоо
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

СЕХ: Сумын сонгуулийн хороо байгуулна
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын танилцуулгыг сонслоо
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай үргэлжилж байна
“Лаг хатааж, шатаах үйлдвэр”-ийн төсөл хэрэгжих бодит нөхцөл бүрдэж байна
Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгдлээ
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
2025 оны эцсийн мал тооллогын дүнгээр нийт 58.1 сая толгой мал тоологджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он