Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ЭЗБХ: Оюу толгойн асуудлаарх нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

2 цаг 4 минут
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 12-р сарын 23-ны хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дараа төгсгөлд нь “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт, түр хорооноос боловсруулсан тогтоолын төслийг хэлэлцэх үед хуралдаан даргалагчаас Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж, санал, дүгнэлт гаргах чиглэл өгсөн болохыг Р.Сэддорж дарга танилцууллаа. Энэ дагуу Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг хэлэлцсэн юм.

 
Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал танилцуулсан.  Энэ оны 7 дугаар сард байгуулагдсан тус хянан шалгах түр хороо 6 хянан шалгагч, 12 шинжээч ажиллуулж 27 байгууллагаас баримт материал гаргуулан, 17 байгууллагад газар дээр хяналт шалгалт гүйцэтгэж 92462 хуудас бүхий нотлох баримтыг цуглуулж, дүн шинжилгээ хийсэн байна. Хянан шалгах түр хороо 13 удаагийн хуралдаж, нотлох баримт шинжлэн судлах нээлттэй сонсголыг гурван өдрийн турш зохион байгуулсны үндсэн дээр холбогдох санал, дүгнэлтийг боловсруулжээ.
Хянан шалгах түр хорооны санал, дүгнэлтийг боловсруулах явцад Засгийн газарт хэд хэдэн чиглэлээр, хугацаатай үүрэг даалгавар өгөх шаардлагатай гэж гишүүд үзсэн тул төслийг боловсруулсан гэв. Төсөлд Оюу толгойн бүлэг ордын ашиглалттай холбогдуулан хэд хэдэн арга хэмжээг Монгол Улсын хууль тогтоомж,  Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан хянан шалгах түр хорооны санал, дүгнэлтэд нийцүүлэн авч хэрэгжүүлж, үр дүнг 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд танилцуулж шийдвэрлүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.
Энэ хугацаанд тогтоолоор өгсөн үүргийн хэрэгжилтийн явцыг улирал тутам Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд нээлттэй танилцуулж, ил тод байдлыг хангаж ажиллах шаардлагатай хэмээн О.Батнайрамдал гишүүн тодотгов.
Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын талбайн хилийн заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдсон шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягталж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, ашиглалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулах, ирээдүйд Монголын талын хүртэх үр өгөөжид сөрөг нөлөөлөл, үр дагавар бүхий санхүүжилт, хөрөнгө оруулалтын аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийг даалгахаар төсөлд тусгасан байна.
Эрдэнэс МГЛ ХХК, Айвенхоу Оюу Толгой /БиВиАй/ Лтд, Оюу Толгой Нидерланд Би.Ви, Оюу Толгой ХХК-ийн хооронд 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон/-ний хэрэгжилтийг харилцан дүгнэх, алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, дүгнэлт гаргах, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнд холбогдох бусад гэрээ, эрх зүйн баримт бичгийг нийцүүлэх, хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг зах зээлийн зарчим, жишигт нийцүүлэн бодитоор бууруулахыг даалгахаар төсөлд тусгасан байна.
Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар тус ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулахыг үүрэг болгох нь зүйтэй хэмээн үзжээ.
Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээ 53 хувиас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, уг хувь хэмжээг 5 жил тутамд харилцан хянан үзэх зарчмыг нэвтрүүлж, Оюу Толгой ХХК-ийн жилийн тайланд талуудад ногдох үр өгөөжийн тооцоог тусгайлан тайлагнахыг Засгийн газарт үүрэг болгон, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгахаар тусгасан байна.



 
Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалын танилцуулгатай холбогдуулан Б.Уянга, Г.Лувсанжамц, Л.Мөнхбаясгалан, Д.Үүрийнтуяа, С.Бямбацогт, Р.Сэддорж нарын гишүүд асуулт асууж, холбогдох тодруулгыг хийсэн юм. Ийнхүү хэлэлцээд “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан хянан шалгах түр хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. 






Ийнхүү өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон зургаан асуудлаа нэгбүрчлэн хэлэлцэн, шийдвэрлэснээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
ЭЗБХ: Оюу толгойн асуудлаарх нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын болон түр хороод
Удаа дараа зөрчил гаргасан үйлчилгээний газрын үйл ажиллагааг зогсоожээ
ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэв
Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлөв
2026-2028 онд Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
Евро-5 стандартын автобензиний үнэ 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна
Газрын тос боловсруулах үйлдвэрийн явц 50 хувьтай байна
"Үнэмлэхтэй алтан гадас зарна" , "Шинэ хөдөлмөрийн хүндэт медаль зарна" гэх хуурамч зараар иргэд залилуулжээ
Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он