Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

ОХУ-аас шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, энэ сарын худалдан авалтын захиалгыг баталгаажуулжээ

2025/12/03

Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан  Замын хөдөлгөөний удирдлагын төвд өчигдөр /2025.12.02/ ажиллалаа. Энэ үеэр шатахуун түгээх станцуудад эхнээсээ нийлүүлэлт хийж буй дүр зураг хяналтын камерын бичлэгт харагдаж байсан юм. Мөн зарим шатахуун түгээх станц  10 гаруй авто машины оочиртой байв.

ТЦА–ТАЙ ХАМТРАН ӨДРИЙН ЦАГААР ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭЖ БАЙНА

Шатахууны нийлүүлэлттэй  холбогдуулан цаг үеийн асуудлаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Ашигт малтмал, газрын тосны газар болон Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны төрийн албан хаагчид шатахуун түгээх станцууд болон агуулахуудад мэдээлэл өгч ажиллаж байгаа. Шатахуун импортлогч компаниуд тээврийн цагдаагийн албатай хамтран аюултай ачаагаа тээвэрлэн явуулж байна” гэлээ. Үргэлжлүүлэн түүний өгсөн мэдээллээр, шатахууны гол нийлүүлэгч ОХУ-аас  арванхоёрдугаар сард худалдан авах бүтээгдэхүүний захиалга баталгаажсан тул нийлүүлэлт тасрахгүй хэвийн үргэлжлэх юм байна. Мөн худалдааны түнш БНХАУ-аас 10 мянган тонн дизель түлш худалдан авахаар болжээ.

ОХУ–ААС ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ

Шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж буй  манай улсын хувьд жил бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах шаардлага тулгарч буй. Тиймээс  Ерөнхий сайд Г.Занданшатар болон Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарын баг ОХУ-д өнгөрсөн сард хийсэн айлчлалын үр дүнд шатахууны импортыг нэмэгдүүлэхээр болсон юм. Тухайлбал, манай улс ОХУ-аас арваннэгдүгээр сард АИ-92 автобензин 75 мянган тонныг худалдан авч хэрэглэжээ. Энэ нь сарын дундаж хэрэглээг 10 мянган тонноор нэмэгдүүлсэн дүн болохыг Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээлэлдээ дурдаж байлаа.

НҮҮРСНИЙ ЭКСПОРТ  НЭМЭГДЭЖ ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨСЖЭЭ

Мөн энгийн хэрэглээний АИ-92 автобензинээс гадна эдийн засгийн тулгуур  уул уурхайн салбарын гол хөдөлгүүр  болох дизель түлшний импорттой холбоотой асуудал ч анхаарал татаж буй юм. Энэ талаар Төрийн нарийн бичгийн дарга Г.Дашпүрэв хэлсэн үгэндээ “Нүүрсний бодит экспорт нэмэгдэж байгаа нь дизель түлшний хэрэглээг нэмэгдүүлж байгаа юм. Мөн  уул уурхайн бүтээгдэхүүний гаралттай холбоотой дизель түлшний үнэ нэмэгдсэн бол бөөний үнэ нь жижиглэнгийн үнээс өндөр болсон нөхцөл байдал үүссэн. Үүнийг тодорхой хэмжээнд зохицуулах зэрэг ажлууд хийгдэж байна” гэв.

ОРОН НУТАГТ ШАТАХУУНЫ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРЧ БАЙНА

Мөн хөдөө орон нутагт шатахууны нийлүүлэлт, хангамжийн талаарх мэдээлэлдээ дурдахдаа,  Баруун бүсэд төвийн бүсээс хангалт хийгдэж байгаа бөгөөд удахгүй хангалт хэвийн болох аж. Мөн зүүн бүсэд  Эрээнцав боомтоор  шатахууны нийлүүлэлтийг тасралтгүй хийж байгаа бөгөөд энэ сарын 1-ний өдрийн байдлаар 16 вагон цистерн АИ-92 төрлийн бүтээгдэхүүн импортолж түгээлтэд гарчээ.  Түүнчлэн говийн бүс рүү түгээлтийг нэмэгдүүлэх,  орон нутгийн дизель түлшний хэрэглээг хэвийн байдалд оруулах талаар  импортлогч компаниудтай Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас энэ чиглэлд хоёр хоногийн дотор түгээлтийг сайжруулах талаар ярилцаж,  хэвийн болгоход нь анхаарч түгээлтийг сайжруулж байгаа юм байна.

Холбоотой мэдээ

ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэдийн асуудлаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжив
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа
Аукционы ялагч компаниудтай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэдийн асуудлаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжив
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа
Аукционы ялагч компаниудтай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулав
УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа
Монгол Улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө
Монгол Улсын Засгийн газар нийтдээ 30 их наядын зардлыг бууруулсан амжилтыг гаргалаа
Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа зогсоохоо мэдэгдлээ
ГССҮТ-ийн эмч нар цээжний хөндийн мэс засал эмчилгээг орон нутагт бүрэн нэвтрүүллээ
Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байна
Манай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байна
Соёмботой уулыг сэргээн буджээ
Монгол, Оросын хамтарсан өсвөрийн геологичдын II олимпиад эхэллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он