Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

ЭТТ: Онцгой дэглэмийн хугацаанд 15 жилийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалт хийв

2025/10/08

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Энэ хугацаанд компанид авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнг онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

Бүрэн эрхт төлөөлөгчийн баг борлуулалт, экспорт, тээврийг оновчтой зохион байгуулж ажилласны үр дүнд сарын дундаж борлуулалтыг 1.6 дахин, биржийн тээвэрлэлтийг 2 дахин, экспортыг 1.3 дахин, орлогыг 1.3 дахин, олборлолтыг 1.2 дахин нэмэгдүүлсэн амжилттайгаар онцгой дэглэмийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. 

15 жилийн түүхэнд хамгийн өндөр борлуулалт хийв

Сүүлийн гурван сарын хугацаанд нийт 81 удаагийн биржийн арилжааг амжилттай хийж 392.8 сая ам.долларын үнийн дүнтэй 7.1 сая тонн нүүрс биржээр арилжааллаа. Биржийн арилжааг зохион байгуулахдаа үнслэг, дэгдэмхий гэх мэт чанараас шалтгаалж үнийн ангилалтай арилжаалдаг болсон. Ингэснээр нүүрсний чанараас шалтгаалсан маргаантай асуудал бүрэн шийдэгдэж байгаа юм.

Зогсонги байдалд байсан биржийн 29 гэрээний хэрэгжилтийг хангуулж 15 гэрээг шийдвэрлэж, 7 гэрээний хэрэгжилт үргэлжилж байна. Гэрээний хэрэгжилтийг хангуулахдаа нүүрсний үнэ өндөр байсан үеэр тооцож, компанид орж ирэх орлогын хэмжээг бууруулахгүй байх нөхцөлөөр хэлэлцээр хийлээ. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК  2025 оны 01 сард өөрийн техник хэрэгслээр  Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинэ уурхайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож байгаатай холбогдуулан 15 жилийн түүхэнд анх удаа шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах “Харилцагчийн өдөрлөг” арга хэмжээг 9 дүгээр сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбар уурхайд зохион байгуулсан. Тус арга хэмжээнд ирсэн БНХАУ-ын худалдан авагч компаниудад уурхайн үйл ажиллагаа, шинэ бүтээгдэхүүний мэдээллийг танилцуулж санал болгосон.  Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас олборлосон сайн чанарын 1/3 коксжих нүүрсний анхны арилжаа  10 дугаар сарын 06-ний өдөр  амжилтай болж 160 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг 15.2 сая ам.доллароор Гашуунсухайт-Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалсан.  

Мөн 10-р сарын 06-ны өдөр компанийн түүхэнд анх удаа БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлөөр 6.4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсний арилжааг амжилттай хийж БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэллээ.

Ийнхүү онцгой дэглэмийн хугацаанд нүүрсийг сорчлон борлуулахгүй байх бодлого баримталж 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлсэн. Хэдийгээр коксжих чанаргүй нүүрс борлуулсан ч компанийн ашиг, борлуулалт, экспорт, тээвэр бүгд өссөн үзүүлэлтэй байгаа нь компанийн бодлого үйл ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоо сайжирсны үр дүн гэдгийг Бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн онцоллоо. 

9 дүгээр сард хамгийн өндөр буюу 3,2 сая тонн нүүрс экспортлов  

Онцгой дэглэмийн хугацаанд компанийн экспортыг үе шаттайгаар нэмэгдүүлэв. Чайна энержи группийн ачилтыг 5 дахин, урт хугацааны гэрээт компанийн ачилтыг 30 хувиар, биржийн гэрээний ачилтыг 7 дахин, биржийн гэрээний экспортыг 8.1 дахин нэмэгдүүлж Монгол Улсад орж ирэх валютын мөнгөн урсгалыг нэмэгдүүлж ажиллалаа. 

Түүнчлэн онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний экспортыг нэмэгдүүлж 2025 оны 07 дугаар сард 1.9 сая тонн, 08 дугаар сард 2.7 сая тонн, 09 дүгээр сард 3.2 сая тонн нүүрс Гашуунсухайт, Ханги боомтоор экспортоллоо. Есдүгээр сард экспортолсон нүүрсний хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх цаг үеийн хамгийн өндөр экспортын үзүүлэлт болсон нь онцгой дэглэмийн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын онцлох үр дүн байлаа. 

Уурхайн техникийн бэлэн байдлыг 82 хувь болгож өсгөв 

Онцгой дэглэм тогтоохоос өмнө уурхайн техникийн бэлэн байдал 56 хувьтай байсан бол техникийн бэлэн байдлыг 26 пунктээр нэмэгдүүлж 82 хувь болголоо. Техникийн бэлэн байдал нэмэгдсэнээр уулын ажлын бүтээмж нэмэгдэх, уурхайн үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явах боломж бүрдэж байгаа юм. 

Мөн Онцгой дэглэмийн хугацаанд ТНАЛТ төсөлд үүссэн асуудлыг бүрэн шийдвэрлэж нүүрсний ачилтыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүллээ. Мөн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг жигдрүүлэхтэй холбоотой холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүллээ. 

Компанийн үндсэн үйл ажиллагааг сайжруулах, олборлолт, борлуулалтыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг Онцгой дэглэмийн хугацаанд  авч хэрэгжүүлж гарсан үр дүнгээ өнөөдөр Засгийн газрын хуралдаанд болон олон нийтэд нээлттэй танилцууллаа. 

Онцгой дэглэм тогтоосон гурван сарын хугацаанд ашиг орлогыг нэмэгдүүлж өндөр үр дүнтэй ажилласан Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багт Засгийн газрын гишүүд талархал илэрхийлж, ажлын үр дүнг сайн гэж дүгнэлээ.

Холбоотой мэдээ

Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо
Disney+-ийн "Дахин гэрлэсэн хатан хаан" (The Remarried Empress) дэлхий дахины анхаарлын төвд ороод байна
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрт илрүүлэгт төлөвлөсөн хүүхдийн 65 хувийг үзлэгт хамруулжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он