Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Дүүжин замын тээвэр” төслийн тав дахь тулгуур баганыг суурилуулав

2025/09/29

Дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугам болох Яармаг–Арцат–Өнөр хороолол чиглэлийн тав дахь тулгуур баганыг суурилууллаа. Тус тулгуур цамхагийг босгох ажлыг “Моннис инженеринг” ХХК-ийн инженерүүд гардан гүйцэтгэсэн бөгөөд Францын Пома группийн инженерүүд зөвлөж байна.  

“Моннис инженеринг” ХХК-ийн өндрийн инженер М.Төмөр “Өмнөх дөрвөн тулгуур баганыг суурилуулах ажлыг Францын инженерүүд гардан гүйцэтгэж, бид туслан гүйцэтгэгчээр ажилласан. Харин өнөөдөр тав дахь тулгуур цамхагийг бид өөрсдөө суурилуулж, Франц инженерүүд зөвлөн ажиллалаа. Өнөөдрийн байдлаар сантехник, цахилгаан, барилга, механикийн чиглэлийн нийт найман инженер ажиллаж байна. Бидний хувьд, Оюутолгой уурхайн ил гадаргын төсөлд ажиллаж байсан, 10-аас дээш жилийн ажлын туршлагатай инженерүүд томилогдсон. Цаашид Пома группийн зүгээс тросс таталт, кабин угсралтад зааварчилгаа, зөвлөмж өгч ажиллана” гэв.  

Дүүжин замын тээвэр төслийн бетон цутгалтын ажлыг 10 дугаар сарын 30-ны өдөр гэхэд дуусгаж, мөн 11 дүгээр сард нийт 19 тулгуур цамхагийг бүрэн суурилуулахаар төлөвлөсөн. Харин 2026 оны нэгдүгээр сараас сантехник, халаалтын систем, агааржуулалт, хүлээн авах барилгуудын дотор засал, холбоо дохиоллын ажлуудыг эхлүүлнэ.  

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас төслийн гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллаж буй бөгөөд гүйцэтгэгч талтай өдөр бүр бүтээн байгуулалтын явцыг зөвшилцөн, төслийг шуурхай хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Тус төслийг хэрэгжүүлэхийн өмнө Дүүжин замын тээврийн Европын Холбооны стандартыг монголд нутагшуулсан. Тухайлбал, “Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага”-тай холбоотой 15 стандартыг Стандарт, хэмжил зүйн газрын Авто тээврийн стандартчиллын техникийн хороогоор батлуулан, MNS бүртгэлд шилжүүлсэн. Мөн инженер мэргэжилтнүүдэд шат дараатай сургалт орсноор ийнхүү монголын инженерүүд бүтээн байгуулалтыг гардан хийж гүйцэтгэж байна гэж "Нэгдсэн төслийн Удирдлагын газар" ОНӨТҮГ-аас мэдээллээ.


Холбоотой мэдээ

Гадаад: Бразилын шоронгоос оргосон гэх украин эр Монгол иргэнийг залилжээ
Замын-Үүдийн Гаалийн ахлах байцаагч Б.Болормаад хорих ял шийтгэв
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Гадаад: Бразилын шоронгоос оргосон гэх украин эр Монгол иргэнийг залилжээ
Замын-Үүдийн Гаалийн ахлах байцаагч Б.Болормаад хорих ял шийтгэв
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
“Гацуурт”-ын Л.Чинбат таван адуу дайраад өөрөө гэмтсэн гэв үү
Сэрэмжлүүлэг: Хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Морьт барилдааны төрөлд Монголын баг гурван хүрэл медаль хүртлээ
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Гадаад: Хятадын нүүрсний импорт буурч магадгүй
“Монжура” тариаг их хэмжээгээр улсын хил нэвтрүүлэхийг завджээ
Гадаад: Сибирийн байгалийн хийн хоолойн төслийн асуудлаарх хоёр талт уулзалтаас ямар ч ахиц гарсангүй
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он