Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Жүр үр” ХХК шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа

2025/09/26

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Хүнс, хөдөө аж ахуй, яамнаас хэрэгжүүлж буй хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн үр дүнд 53 үйлдвэр шинээр бий болж байгаа нэг нь “Жүр үр” ХХК-ийн олон улсын стандартыг хангасан шинэ үйлдвэр билээ.

Тус үйлдвэрийн нээлт 2025.09.26-ны өдөр болж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ХүҮБХЗГ-ын дарга Д.Довчинсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцон, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ, “Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт технологийн дэвшил бүхий евро стандартын нэгэн шинэ үйлдвэр нээлтээ хийж байна. Энэ бол “Жүр үр” компанийн хамт олны 27 жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн, 1200 гаруй ажилчдынх нь хичээл зүтгэлийн илэрхийлэл гэж харж байна. Монгол Улсын Засгийн газрын хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах бодлогыг гүйцэтгэж буй үндэсний томоохон үйлдвэрлэгч олон улсын стандартаар үйлдвэрлэлийн хүчин чадлаа өсгөн нэмэгдүүлж буйд талархал илэрхийлье. Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан, 2022 оноос хэрэгжиж эхэлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөтөлбөрт 3000 орчим иргэн, аж ахуйн нэгж хамрагдан, үр шимийг нь түгээж, 53 үйлдвэр шинээр бий болж байна. Монгол Улсын ДНБ 2025 оны эхний хагас жилд 5.6 хувийн өсөлт үзүүлсний 3.6 хувийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дангаараа бүдүүллээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл богино хугацаанд ийм өндөр өсөлт үзүүлсэн нь “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хэрхэн хэрэгжиж буйг илтгэж байна. Нөгөө талдаа энэ салбарт ажиллаж буй баялаг бүтээгчдийн гавьяа” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

“Жүр Үр” ХХК-ийн шинэ үйлдвэр нь олон улсын GMP, GHP стандартын шаардлагад нийцсэн. Хүнсний үйлдвэрийн стандартаар 7 давхар буюу 12 давхар орон сууцны барилгатай дүйцэх өндөр, нийт 10,000 ам.метр талбайтай. Тоног төхөөрөмжүүд нь Герман, Нидерланд, Итали, Испани зэрэг Европын орнуудын жишигт нийцэж буй. Хүнсний аюулгүй байдал, чанар, стандартыг хангасан хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж үйлдвэрлэлийн бүтээмжийг 2-4 дахин нэмэгдүүлэн, хүчин чадлыг 50-200 хувиар өсгөх боломж бүрдлээ. Улс орны аюулгүй байдлын баталгааны нэг чухал хэсэг нь хүнсний хангамж, аюулгүй байдал. Ийнхүү шинэ үйлдвэрээ нээснээр хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж, чанар, эрүүл ахуйн ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг шинэхнээр нь хэрэглэгчдэдээ хүргэх компанийн бодлого улам бүр бататгаж чадлаа гэдгийг тус компанийн ерөнхий захирал Б.Мөнхзул онцоллоо.

Холбоотой мэдээ

ЗГ: 2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна
Улсын Их Хурлын 2025 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөв
ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ЗГ: 2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна
Улсын Их Хурлын 2025 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөв
ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ
ЗГ: БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг сунгав
Монгол Улс 2025 онд 94.6 сая тонн нүүрс, 2.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж төлөвлөсөн зорилтоо давуулан биелүүлжээ
ЗГ: Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
Хүнсний худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийжээ
Чингэлтэй дүүргийн эрт илрүүлэг оношилгооны төвийн нээлт боллоо
ЭМЯ: Найман сартай хүүхэд томуугаар өвчилсөн байхдаа улаанбурхны халдвар авч нас барлаа
Албан тушаалтны үйл ажиллагаанд хамаарах 97 гомдол, мэдээллийг хянан шалгав
Нийслэлийн өмчийн харилцааны газар 17.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ
Ч.Хувьзаяа: AI системд нэвтэрснээс хойш эгнээ байр буруу эзэлсэн зөрчил гэхэд л 81 хувиар буурсан
А.Баяр: Ирэх онд зам тээврийн осолд хүүхэд өртөж буй тохиолдлыг эрс бууруулна
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Г.Занданшатар: Засгийн газар хилчдийнхээ нийгмийн баталгаа, ахуй амьдралыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он