Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний ойд зориулж цан цохилоо

2025/08/29

Монгол Улсад үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний 30 жилийн ойн цан цохих ёслол өчигдөр боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо"-ны УЗ-ийн дарга Г.Энхбат болон "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо"-ны ахмадын зөвлөл, 30 жилийн өмнө арилжаанд оролцож байсан анхны 29 брокерын төлөөлөл оролцлоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц цон цохих ёслолыг нээж “Монгол Улсад үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Өмнө нь зөвхөн хувьцаа, компанийн өрийн хэрэгсэл, Засгийн газрын үнэт цаас гэсэн 3 төрлийн санхүүгийн хэрэгсэл л арилжаалагддаг байсан бол өнөөдөр 100 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүнтэй, шинэ мэргэжлийн институцуудтэй, санхүүгийн шинэ  үйлчилгээнүүдтэй, бүс нутгийнхаа хэмжээнд өрсөлдөхүйц том зах зээл болон хөгжөөд байна.

Санхүүгийн зохицуулах хороо олон тулгуурт, хүртээмжтэй, ухаалаг санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхийг зорилтоо болгож тэр дундаа хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх чиглэлд нэлээдгүй анхаарч ажилласан. Ялангуяа биржийн бус зах зээлийг бий болгох, давхар бүртгэлийн орчныг бүрдүүлэх, арилжааны шимтгэл, хураамжийг бууруулж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт бүхий эрх зүйн орчныг нутагшуулах, үнэт цаасны зах зээлийн зохицуулалтыг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг нэмэгдүүлэх чиглэлд бодлого, зохицуулалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 12.3 их наядыг даваад байна.

Цаашид ч бид хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх хүрээнд бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх, дотоодын аж ахуй нэгжүүдийн үнэт цаас гаргах, гадаадын бирж дээр давхар бүртгэгдэх, хадгаламжийн бичиг гаргах, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог сайжруулж, үнэт цаасны хөрвөх чадварыг өсгөх бодлогыг баримтлан ажиллана” гэдгийг онцолсон юм. 

Сонирхуулахад, одоогоос 30 жилийн өмнө буюу 1995 онд зах зээлийн үнэлгээ 11.6 тэрбум төгрөг байсан бол өдгөө уг үзүүлэлт 1060 дахин өсөж, зах зээлийн үнэлгээ 12.3 их наяд төгрөгийг даваад байна.

Холбоотой мэдээ

Малын эмийг хууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан авч, зөвшөөрлийг цуцалжээ
“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана
Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Малын эмийг хууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан авч, зөвшөөрлийг цуцалжээ
“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана
Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана
ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэдийн асуудлаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжив
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа
Аукционы ялагч компаниудтай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулав
УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа
Монгол Улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө
Монгол Улсын Засгийн газар нийтдээ 30 их наядын зардлыг бууруулсан амжилтыг гаргалаа
Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа зогсоохоо мэдэгдлээ
ГССҮТ-ийн эмч нар цээжний хөндийн мэс засал эмчилгээг орон нутагт бүрэн нэвтрүүллээ
Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он