Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

БНУзбУ руу экпортлох 100 мянган хонины эхний ээлжийг тээвэрлэхэд бэлэн болжээ

2025/08/13

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд Найрамдах Узбекистан Улс (БНУзбУ)-ын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны орлогч сайд Илзат Касимов тэргүүтэй төлөөлөгчдийг 2025.08.13-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БНУзбУ-ын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны орлогч сайд Илзат Касимов өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоёр улсын Ерөнхийлөгч нарын харилцан айлчлалын үр дүнд хийж хэрэгжүүлэхээр тохиролцсон ажлууд богино хугацаанд бодитоор хэрэгжиж буйг тодотголоо. Тухайлбал, БНУзбУ, Монгол Улсаас 100 мянган толгой амьд хонь, ямаа худалдан авахаар тохиролцсон бөгөөд эхний ээлжийн 15 мянга толгой хонийг тээвэрлэхэд бэлэн болсон гэдгийг мэдэгдэв. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр энэ ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж,  өмнө нь хэлэлцсэний дагуу Монголын талаас экспортын хураамжийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийлсэн юм.

Түүнчлэн Монгол Улсаас Узбекистан руу экспортолсон малын мах тус улсын хэрэглэгчдийн дунд эрэлттэй байгаа. Цаашид Монголд боловсруулсан малын махыг шууд тус улсын сүлжээ дэлгүүрүүдэд борлуулах боломжтой гэдгийг уламжлав. Хоёр тал хамтран махны худалдааны сүлжээ бий болгоход хувийн хэвшлүүд голлох үүрэгтэй оролцох бөгөөд Монголын талын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг БНУзбУ-д ажиллахыг урьсан юм.  Ноос, ноолуурын салбарт ч энэ жишгээр хамтын ажиллагааны өргөн боломж байгааг тэрбээр дуулгалаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хоёр улсын төрийн өндөр дээд түвшинд тохиролцсон ажлууд бодит ажил хэрэг болоход БНУзбУ-ын талаас хүчин чармайлт гаргаж буйд талархал илэрхийллээ. Цаашид хамтран хэрэгжүүлэх мах, ноос, ноолуур боловсруулах зэрэг хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөр, хоёр орны худалдааг өргөжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, улам нягт хамтран ажиллана гэдгээ уламжиллаа.  

Холбоотой мэдээ

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он