
Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааг энэ жил анх удаа англи, япон, солонгос, хятад, орос хэлээр орчуулан дэлхий даяар шууд хүргэлээ.
Шууд дамжуулалтыг MNB World, YouTube суваг, FM радио болон хэвлэл мэдээллийн бусад сувгуудаар нэгэн зэрэг хүргэж байгаа бөгөөд Монголын түүх, өв соёл, үндэсний их баяр наадмыг олон улсын үзэгчдэд илүү хүртээмжтэйгээр танилцуулах боломжийг бүрдүүлж байна.
Мөн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төв талбай дахь томоохон дэлгэцээр Үндэсний их баяр наадмын нээлтийг шууд дамжуулан үзүүллээ.
Түүнчлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд тусгай дэлгэц байршуулж, хиймэл ногоон зүлэг бүхий задгай талбайг тохижуулан иргэд, жуулчдад нээлтийн ажиллагааг хамтдаа үзэх боломжийг анх удаа бүрдүүллээ гэж Шадар сайд Н.Номтойбаяр мэдэгдлээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.