Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Цунамигийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа

2025/07/30
ОХУ-ын Камчаткийн хойгт өнөөдөр /2025.07.30/ 08:25 цагт 8.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, газар хөдлөлтөөс үүссэн 1-3 метрийн цунами Япон Улсын Хоккайдо мужаас Вакаяма мужийг хүртэлх Номхон далайн эргийг 10:00-13:00 цагт дайрах төлөвтэй байгаа талаар Япон Улсын Засгийн газрын холбогдох байгууллагууд “Цунамигийн сэрэмжлүүлэг”-ийг зарлаад байна. 
Эн Эйч Кэй болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус цунамигийн талаарх мэдээг тасралтгүй мэдээлж, иргэдийг аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. Иймд манай иргэдээс Номхон далайн эрэг орчимд нам дор газар амьдардаг, аялал жуулчлалаар дээрх бүсэд зорчиж байгаа бол яаралтай урьдчилан сэргийлэх, нүүн шилжих арга хэмжээ авахыг анхаарууллаа.
Японы Метеорологийн Агентлагаас хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр Газар хөдлөлт, цунамитай тэмцэх асуудлын арга зүйч Ш.Киёмото иргэдэд хандан "Далайн эргийн бүсүүд болон далайд цутгадаг голын дагуу оршин суудаг иргэд өндөрлөг газар буюу бөх бат барилгын дээд давхар гэх мэт аюулгүй газарт нүүн шилжих”-ийг зөвлөсөн байна.
Тэрээр "Цунамигийн эхний давалгаа 10 цаг орчимд ирнэ. Цунамигийн давалгаанууд ар араасаа удаан хугацаанд давтагдах ба эхний давалгааны араас ирэх давалгаанууд илүү том байх магадлалтай. Иймд цунамигийн сэрэмжлүүлэг хүчингүй болох хүртэл анхаарал болгоомжтой байж, нүүн шилжсэн хэвээр  байхыг зөвлөж байна" гэжээ. 
Цүнамигийн мэдээг Японы олон нийтийн “Эн Эйч Кай” телевизийн сайтаас орж, англи хэл дээр олж үзэж болно.

https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/weather-disaster/tsunami/ 
Мөн доорх холбоосоор орж, гамшгаас сэргийлэх аппликэшн гар утсандаа суулгаж болохыг зөвлөлөө.

https://www3.nhk.or.jp/news/news_bousai_app/ 

Эх сурвалж: Токио, ЭСЯ Консулын хэлтэс

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна
“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа
ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна
“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа
ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна
1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана
Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Маргааш Монгол улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээнэ
Ц. Сандаг-Очир: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай
УИХ-ын дарга С.Бямбацогт МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавыг хүлээн авч уулзлаа
Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв эмнэлэг барих талбайд ажиллалаа
“Job center” төв Өмнөговь аймагт байгуулагдлаа
Боловсролын сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид "Дэлхийн боловсролын чуулга уулзалт-2026"-д оролцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он