Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

ОХУ-ын Засгийн газраас гаргасан шатахууны экспортын хоригтой холбоотой мэдэгдэл гаргалаа

2025/07/30

ОХУ-д зуны урт амралт, аялал жуулчлалын өсөлт, газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дулааны улиралд хийгддэг засварын ажлуудын удаашрал зэрэгтэй холбоотой дотоодын зах зээл дээрх шатахууны үнэ 30 орчим хувиар нэмэгдсэн байна. 

Үүнтэй холбоотой автобензинийн экспортод хориг тавих арга хэмжээ авах болсон талаар ОХУ-ын Засгийн газраас 2025 оны долоодугаар сарын 28-ны өдөр мэдээллээ. 

Уг хориг нь 2025 оны наймдугаар сарын 01-нээс наймдугаар сарын 31 хүртэл хэрэгжүүлэх,  зөвхөн автобензинийн экспортыг хориглох, ОХУ-тай газрын тосны бүтээгдэхүүний худалдах, худалдан авах Засгийн газар хоорондын хэлэлцээртэй болон ЕвроАзийн эдийн засгийн гишүүн орнуудад үйлчлэхгүй байх заалттай байна. 

Манай улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 2024 оны есдүгээр сард хийсэн албан айлчлалын үеэр “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан бөгөөд уг хэлэлцээрийн дагуу манай улсад түлш, шатахууныг тогтмол тасралтгүй худалдах, худалдан авах үүргийг талууд хүлээсэн байдаг.

Нөгөө талаас манай улсын автобензинийн хэрэглээний 75 орчим хувийг ОХУ-ын Роснефть компани дангаар нийлүүлдэг импортлогч компаниудтай урт хугацааны гэрээтэй ажиллаж байна. 

Газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахууны импортын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. 2025 оны долоодугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд  Аи-92 автобензин 20 хоног, Аи-95 автобензин 41 хоног, дизель түлш 20 хоног, ТС-1 онгоцны түлш 50 хоногийн ердийн хэрэглээний үлдэгдэлтэй байна.

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна
“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа
ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна
“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа
ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна
1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана
Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Маргааш Монгол улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээнэ
Ц. Сандаг-Очир: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай
УИХ-ын дарга С.Бямбацогт МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавыг хүлээн авч уулзлаа
Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв эмнэлэг барих талбайд ажиллалаа
“Job center” төв Өмнөговь аймагт байгуулагдлаа
Боловсролын сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид "Дэлхийн боловсролын чуулга уулзалт-2026"-д оролцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он