Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо

2025/07/29

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй холбогдох албаныхан БНХАУ-ын Эксим банкны Төрийн зээлийн газрын орлогч дарга Зоу Вэнжин болон Үйл ажиллагаа эрхэлсэн бүрэн эрхт захирал Жао Сияо нартай уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн ажлын явц, тулгарч буй асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

 

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар нийслэлд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд 2025-2028 онд хоногт 250 метр.куб лаг шатаах хүчин чадалтай үйлдвэр барихаар төлөвлөсөн. Уг үйлдвэр нь Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн үйлдвэрийн болон ахуйн лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах замаар устгах юм. Улаанбаатар хотын хөрс, усны бохирдлыг бууруулах ач холбогдолтой уг үйлдвэр нь хоногт 250 метр.куб лагийг хатаан шатааж, 5-6 метр.куб үнс болгох хүчин чадалтай байна.

Лаг шатаах процессоос уур, цахилгаан үйлдвэрлэж, үйлдвэрийн дотоод эрчим хүчийг хангахаас гадна төвийн системд цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжтой. Мөн бид авто замын түгжрэлийг бууруулах төслүүд хэрэгжүүлж байна. Үүний нэг болох Шинэ тойрог зам төслийн нэгдүгээр тойрог замын барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна” гэдгийг онцлон дурдаад, дээрх 2 төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Эксим банкны Төрийн зээлийн газрын орлогч дарга Зоу Вэнжин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэллээ. Ташрамд, БНХАУ-ын Засгийн газраас олгосон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын “Нүхэн гарц” барих төсөл хэрэгжиж буй.

Тодруулбал, Улаанбаатар хотод дөрвөн байршилд шинээр төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барихаар төлөвлөж, өнгөрсөн онд Таван шарын нүхэн гарцыг ашиглалтад оруулсан юм. Нүхэн гарцын II, III төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард дуусгана.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна
“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа
ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна
“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа
ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна
1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана
Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Маргааш Монгол улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээнэ
Ц. Сандаг-Очир: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай
УИХ-ын дарга С.Бямбацогт МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавыг хүлээн авч уулзлаа
Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв эмнэлэг барих талбайд ажиллалаа
“Job center” төв Өмнөговь аймагт байгуулагдлаа
Боловсролын сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид "Дэлхийн боловсролын чуулга уулзалт-2026"-д оролцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он