Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Японы Цог Жавхлант Эзэн хаан Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийжээ

2025/07/05
Японы Цог Жавхлант Эзэн хаан, Эрхэм Дээд хатны хамт энэ сарын 6-ны өдрөөс Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв. Эзэн хаан төрийн хүндэтгэлийн арга хэмжээнээс гадна Монгол Улсад амьдралын сүүлийн жилүүдээ өнгөрүүлсэн Япон иргэдэд хүндэтгэл илэрхийлэн, Япон иргэдийн дурсгалын цогцолборт очих хөтөлбөртэй тухайгаа мэдээлэв.

Эзэн хаан хэвлэлийн хурлын үеэр 2007 онд Хунтайж байхдаа Монгол Улсад зочилж байсан тухайгаа дурсан, “Энэ удаагийн айлчлал нь Япон, Монгол хоёр улсын эртнээс харилцаж ирсэн түүхэн үйл явдлууд дээр суурилсан, түүхийг эргэн харсан айлчлал болоосой гэж хүсэж байна” гэж онцлов.

Мөн Эрхэм Дээд хатан хоёр улсын харилцааны түүхийг сэтгэлдээ чандлан, манай хоёр улсын харилцаа, нөхөрсөг дотно холбоогоор улам бэхжихийг хүсэж, Монголын их тал, түүх, соёлыг дэргэдээс нь мэдрэх болсондоо ихэд баяртай байгаагаа илэрхийлж, монголчуудтай уулзах өдрийг тэсэн ядан хүлээж байна хэмээв.

Эзэн хаан яриандаа дэлхийн хоёрдугаар дайнд Япон Улс ялагдал хүлээсний дараа хуучнаар Зөвлөлт Холбоот Орос Улсад хоригдож байсан 14,000 гаруй Япон хүн Монгол Улсад цөлөгдсөн ба тэдний 1700 гаруй нь хүнд хүчир ажил хийж, хүйтэн ширүүн уур амьсгалд туйлдан ядарснаас болж Монголд нас барсан. “Монголд цөлөгдөн хоригдож байсан Япон иргэд, өнөөдрийн Монгол Улсын Засгийн газрын ордон, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр гэх мэт барилга байшин барих ажилд дайчлагдаж байсан ба тэдний амьдрах орчин маш хүнд, хүйтэн, эрс тэс уур амьсгалтай, хүнд нөхцөлд амьдарч байсан. Гэсэн хэдий ч иргэд өөрсдийн хариуцсан ажилдаа бүх хүчээ дайчлан ажиллаж байсан нь монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн гэж дуулсан” хэмээн түүхийн хуудас сөхөв.

Энэ удаагийн төрийн айлчлалаар өнгөрсөнд болж өрнөсөн түүхэн үйл явдлыг сэтгэл зүрхэндээ тээн Япон иргэдийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлнэ. Тэд эх орноо сэтгэлдээ тээсээр эргэж ирж чадалгүй, амиа алдсан ба тэднийг хүндэтгэн ёсолж, мэдэрсэн зовлон шаналалд толгой бөхийлгөхийг хүсэж байна” хэмээн хэвлэлийн хурлаар хэлэв.
Эх сурвалж: https://www3.nhk.or.jp/.../20250702/k10014851611000.html

Холбоотой мэдээ

Элчин сайд Стивен Дауст СОР17 хурлыг дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Элчин сайд Стивен Дауст СОР17 хурлыг дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-тай уулзлаа
Хуурамч төрсний гэрчилгээ ашиглан 18 жил хүүхдийн мөнгө авсан этгээдийг илрүүлжээ
Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Авто тээврийн хэрэгслийн жилийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдлээ
У.Сүрэнжав тивийн аварга боллоо
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 30 хувьд муу байна
"Талын түнш-2026” хээрийн сургуульд оролцох бүрэлдэхүүн өмнөд хөршийг зорилоо
21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Өөртөө давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүллээ
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он