Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК 2163 тонн бордоо нийлүүлжээ

2025/06/12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн болон Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атрын IV” аяны хүрээнд “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК хөдөө аж ахуйн салбарын үндэс суурийг бэхжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор цогц, стратегийн арга хэмжээнүүдийг шат дараатайгаар амжилттай хэрэгжүүлж байна.

“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын тэргүүний туршлага, технологид тулгуурласан бордооны нийлүүлэлтийн шийдлийг хэрэгжүүлж байгаа юм.

Хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллага нь ОХУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Уралхим” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Бест Вестерн Тех” ХХК-тай хамтран ажилласан. Энэ хүрээнд 45 аж ахуйн нэгж, иргэнд таван нэр төрлийн нийт 2,163.2 тонн өндөр агууламжтай бордоог нийлүүлжээ. Тус бордоог 21,630 га талбайд ашигласан байна.

Уг бордоог хэрэглэснээр ургамлын ургалтын эрч нэмэгдэж, жигд ургалт, хөврөлт сайжирч, ургацын чанар, хэмжээ нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа юм. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс энэхүү бордооны хэрэглээ нь зөвхөн нэг улирлын дүн бус, хөрсний урт хугацааны үржил шимд эерэг нөлөө үзүүлнэ гэж дүгнэж байна. Монгол Улсын хүнсний бие даасан байдал, хангамжийн тогтвортой байдал нь зөвхөн тариаланчдаас бус төр, хувийн хэвшил, судлаачид, олон нийтийн хамтын оролцоо, нэгдмэл бодлогоор шийдэгдэх асуудал юм. Энэ чиглэлээр “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь үлгэр жишээ түншлэл, шинэлэг менежмент, бодит үр дүнгээр хүнсний хувьсгалд бодитой хувь нэмэр оруулж байгаа билээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

Нэг бус хэргээс мултарсан А.Ишдоржид 12 жил хорих ял оноолоо
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бус олборлолт хийхээр бэлтгэсэн техникүүдийг илрүүллээ
Өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нэг бус хэргээс мултарсан А.Ишдоржид 12 жил хорих ял оноолоо
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бус олборлолт хийхээр бэлтгэсэн техникүүдийг илрүүллээ
Өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Зэвсэгт хүчний 256 дугаар ангид ажиллаж байна
2027 оны төсвийн талаар мэдэх ёстой 10 тоо
Баянзүрх дүүрэгт байрны тагт шатаж, 11 иргэнийг аюулгүй газарт гаргажээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Юань солиулах гэж байгаад 93,990,000 төгрөг залилуулжээ
БНСУ-тай байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчлэн байгуулна
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга асан Н.Одончимэгийн хэргийн хамсаатан "Ванхүү" ХХК, Б.Боролзойхүү өөр хүнд бас хахууль өгчээ
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ
Байтаг боомтыг гурван хоног түр хаана
Б.Баастын нэрэмжит сургуулийн газрыг охиндоо бэлэглэсэн хүнд хариуцлага тооцуулна
Гадаад: Сэтгэцийн эрүүл мэндэд үрэвсэл нөлөөлдөг гэдэг нь үнэн үү

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он