Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

“Банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлд өр, орлогын харьцаа тооцох аргачлал”-ийг баталлаа

2025/05/29
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах замаар салбарын онцлогт нийцүүлэн “Банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлд өр, орлогын харьцаа тооцох аргачлал”-ийг баталлаа. Энэхүү аргачлал нь иргэдийн орлогыг тодорхойлохдоо цалин хөдөлмөрийн хөлсний орлогод гэрээ хэлцэл болон баримтаар нотлогдох гарт олгосон тогтмол мөнгөн орлого мөн үйл ажиллагааны орлогод хөрөнгө ашиглуулсан эсвэл түрээсэлсний орлого, бичил худалдаа, ажил үйлчилгээний орлогыг хамааруулж тооцохоор тус тус зохицуулалт орууллаа. Түүнчлэн хэрэглээний зээлийн төрөлд хүн амын амьжиргааны түвшнээс доош дүнтэй болон сургалтын бүх төрлийн зээл хамаарахгүй цаашилбал жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа иргэдийн хувьд чөлөө авахаас өмнөх 6 сарын орлогыг тооцох зэрэг зохицуулалтыг тусгаснаар иргэдэд санхүүгийн үйлчилгээ авах таатай нөхцөлийг бүрдүүлж өглөө. Ингэснээр өр орлогын харьцааг илүү оновчтой тооцоолон зээлийг зохистой хэмжээнд олгох, иргэдийг өрийн дарамтад орох эрсдэлийг бууруулах давуу талтай юм.

ЗАРИМ АЖ АХУЙН НЭГЖИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, БҮРТГЭЛ, ЭРХ ОЛГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭВ

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, нэг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрч, нэг компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр тус тус шийдвэрлэлээ. Хуралдаанаар мөн даавгалын байгууллагад аудит хийх эрхийг нэг компанид, банк бус санхүүгийн салбарт факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон төлбөр тооцооны хэрэгсэл гаргах энгийн зөвшөөрлийг нэг компанид, факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх энгийн зөвшөөрлийг нэг компанид, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх энгийн зөвшөөрөл болон гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид нэмж олгохоор, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг мөн хоёр компанид тус тус олгохоор хэлэлцэн шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ

Нэг бус хэргээс мултарсан А.Ишдоржид 12 жил хорих ял оноолоо
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бус олборлолт хийхээр бэлтгэсэн техникүүдийг илрүүллээ
Өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нэг бус хэргээс мултарсан А.Ишдоржид 12 жил хорих ял оноолоо
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бус олборлолт хийхээр бэлтгэсэн техникүүдийг илрүүллээ
Өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Зэвсэгт хүчний 256 дугаар ангид ажиллаж байна
2027 оны төсвийн талаар мэдэх ёстой 10 тоо
Баянзүрх дүүрэгт байрны тагт шатаж, 11 иргэнийг аюулгүй газарт гаргажээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Юань солиулах гэж байгаад 93,990,000 төгрөг залилуулжээ
БНСУ-тай байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчлэн байгуулна
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга асан Н.Одончимэгийн хэргийн хамсаатан "Ванхүү" ХХК, Б.Боролзойхүү өөр хүнд бас хахууль өгчээ
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ
Байтаг боомтыг гурван хоног түр хаана
Б.Баастын нэрэмжит сургуулийн газрыг охиндоо бэлэглэсэн хүнд хариуцлага тооцуулна
Гадаад: Сэтгэцийн эрүүл мэндэд үрэвсэл нөлөөлдөг гэдэг нь үнэн үү

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он