Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг ,Уул уурхай

​Зэсийн ханш алгуур унаж эхэллээ

2025/05/15
АНУ, Хятадын тал худалдааны маргааны галыг бага ч атугай намжаах хэлцэлд хүрсний дараа зэсийн ханш 1.8% унажээ. Өчигдөр үдийн арилжаагаар КОМЕКС бирж дээр нэг фунт зэсийн ханш 4.63 ам.долларт хүрсэн байна. Хэдийгээр алгуур буурч эхэлсэн ч тонн тутамдаа 10.2 мянган тоннд хэвээр байна.

Он гарснаас хойш хамгийн өсөлттэй байсан түүхий эдийн нэг бол зэс бөгөөд бараг 16 орчим хувиар өсөөд байна. Өнгөрсөн гуравдугаар сард тонн тутамдаа 11 мянган ам.доллароос давж түүхэн хэмжээнд хүрч өссөн. Цаашид АНУ-ын засаг захиргааны баримтлах бодлогоос шалтгаалан зэсийн ханш тонн тутамдаа 9-10 орчим мянгад хэлбэлзэнэ гэж шинжээчид таамаглажээ.

БНХАУ-ын  зэсийн баяжмалын импорт дөрөвдүгээр сард 3 сая тоннд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 24 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн боловсруулах үйлдвэрийн салбарын өсөлт зэсийн ханшийг өндөр түвшинд барих гол шалтгаан болоод байна. Хэдийгээр Индонезийн эрх баригчдын бодлогоос шалтгаалан “Гленкор” уурхайн зэс хайлуулах үйлдвэрт саатал гарсан ч Хятад бусад уурхайгаас импортоо нэмэгдүүлсэн нь ч нөлөөлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ, Хятадын худалдааны төлөөлөгч нар Швейцарийн Женев хотноо уулзаж АНУ-ын зүгээс Хятадад тавьсан 145 хувь хүртэлх тарифыг 30 хувь хүртэл бууруулж, хариуд нь Хятадаас АНУ-д тавьсан 125 хувийн тарифыг 10 хувь болтол бууруулахаар тохиролцсон юм. Энэ нь технологийн томоохон компаниудад нөлөөлсөн. Учир нь тарифаас шалтгаалан технологийн салбарын нэгж бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хүлээлттэй байсан ч тохироонд хүрсний дараа томоохон компаниуд үнэ нэмэх шийдвэрээ эргэн харж байна. Ялангуяа хагас дамжуулагч болон ухаалаг утасны үнэ огцом өсөхгүй байх нөхцөл бүрдсэн. Гэвч Трампын засаг захиргааны эргэж буцсан шийдвэр зэсээс хамааралтай салбарт ихээхэн сорилт үүсгээд байгаа билээ.
 
 

Холбоотой мэдээ

Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 20 хувиар нэмэгджээ
​ТӨСӨВ2027: Хархорум хотын зөвлөлийн дарга Н.Энхбаярын төсвийг 2 дахин нэмэгдүүлнэ
СЗХ: Жилийн 54 хувиас илүү хүүтэй зээл олгосон ББСБ-ын тусгай зөвшөөрлийг цуцална

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Хүүхэд хамгаалал–хууль хэрэглээ” гарын авлага гаргалаа
Цас орж, цасан шуурга шуурна
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Хүүхэд мориноос унаж амиа алдсан хэрэгт уяач Я.Цогбадрахыг буруутган ял оноож, 99 сая төгрөг гаргуулахаар боллоо
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Солонгос дахь гадаад оюутнуудын тоо өссөн нь их сургуулиудын өмнө шинэ сорилт болж байна
“Хавдрын эсрэг аян-2026” Өмнөговь аймагт үргэлжилж байна
Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 20 хувиар нэмэгджээ
Ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үнэлгээний хоёрдугаар шатны хуралдаан боллоо
Улсын хэмжээнд баавгайтай холбоотой 8 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT шинжилгээг Монгол Улсад нэвтрүүлжээ
Бор-Өндөр сумын Засаг дарга асан П.Чинбат, орлогч Д.Отгонцэцэг нар "Амейртроп" ХХК-д давуу байдал олгосон хэрэгт холбогдов
ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо
Малд яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он