Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн анх удаа АНУ-аас тодорчээ

2025/05/09

Католик шашны кардиналуудын нууц зөвлөгөөн эхлээд хоёр дахь өдрөө Гэгээн ширээт улсын шинэ төрийн тэргүүн, Ромын дараагийн папыг сонгожээ. Ромын Католик сүмийн 267 дахь Папаар АНУ-ын Чикаго хотын кардинал Роберт Францис Превост тодорлоо. Тэрбээр Америк тивээс сонгогдсон хоёр дахь, АНУ-аас сонгогдсон анхны пап болж байна.

Өнөө өглөө Ватиканы Систин сүмийн яндангаас цагаан утаа олгойдсоноор шинэ пап сонгогдсоныг мэдэгдэж, Пап Лео Гэгээн Питерийн сүмийн тагтан дээр гарч ирж мэндчилжээ. Та бүхэн энх тайван байг гэж тэрбээр италиар мэндчилж, мөн испаниар үг хэллээ. 69 настай Роберт Превост нь АНУ-ын Чикагод төрсөн. Гэхдээ амьдралынхаа ихэнх хугацаанд Перу улсад амьдарч, Перугийн хамба ламаар ажиллаж, Перу-Америкийн давхар иргэншилтэй болсон хүн юм. Ингэснээр Латин америкчууд дараалан өөрсдийг нь төлөөлөх паптай болж байна. Роберт Превостын хувьд 2023 онд л кардинал болон дэвшсэн, урьд нь төдийлөн олон нийтийн өмнө гарч байгаагүй хүн юм.

АНУ-аас тодорсон анхны папад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баяр хүргэн мэндчилсэн байна. Тэрбээр манай улсын хувьд нэр төрийн хэрэг болсон гайхалтай үйл явдал боллоо. Тун удахгүй Пап Леотой уулзана гэж найдаж байна гэж хэлжээ. Шинэ папын хувьд Трамп болон дэд ерөнхийлөгч Жэй Ди Вансын бодлогыг шүүмжилж байсан удаатай юм байна. Энэ онд тангаргаа өргөсөн Ерөнхийлөгч Дональд Трампын баримталж байгаа бодлого Ромын 133 кардиналын шинэ папыг сонгох сонголтод нөлөөлсөн байх боломжтой гэж судлаач ажиглагчид үзэж байна. Трампын шүүмжилдэг, АНУ-аас гаралтай пап тодорсноор Трампын үйл хэрэгт томоохон эсэргүүцэл үзүүлж чадна гэж үзэж байна.

Пап Леод мөн Перу улсын Ерөнхийлөгч Дина Болуарте баяр хүргэжээ. Пап Лео мөн гэгээн дүрийг олсон Пап Францисын үйл хэргийг үргэлжлүүлэх хүн гэж дэлхий нийтээр сайшааж байна. Пап Францис нь 2000 жилийн түүхтэй католик сүмийн уламжлалыг эвдэж, илүү нээлттэй болгох тал дээр хичээнгүйлэн ажиллаж байсан хүн юм. Пап Лео гэгээн Францист талархаж явдгаа илэрхийлж, Ротын католик сүмийг орчин үетэй хөл нийлүүлэх үйл хэргийг нь үргэлжлүүлнэ гэж дурджээ. Мөн Ромын католик сүм нь дэлхий даяар энх тайванг эрэлхийлж, буян үйлдэж, зовж зүдэрч байгаа олон түмэнтэй ойр байхыг хичээдэг газар юм гэж хэлсэн байна. Тэрээр дэлхийн 70 улсаас цугласан 133 кардиналын нууц зөвлөгөөнд шинэ папаар сонгогдох магадлал хамгийн бага байсан кардиналуудын нэг байсан. Тиймээс түүний нэрийг зарлахад Гэгээн Питерийн сүмийн гадаа хүлээж байсан хүмүүс хэсэг хором зог тусан гайхширсан нь шинэ папын сонголт хэр гэнэтийн байсныг харуулж байна. Шинэ папын оноосон нэр мөн дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Хамгийн сүүлийн Пап Лео 1878-1903 оны хооронд Католик сүмийг тэргүүлж байсан. 13-р Лео нийгмийн шударга ёсыг эрхэмлэдэг, орчин цагийн Католик сүмийг үндэслэгч пап байснаараа онцлогтой. 14-р Леогийн хувьд тэгвэл түүний үг дуу цөөтэй даруу төлөв байдал, Гэгээн Францисыг дэмждэг байсан зэрэг нь анхаарал татаж байна.

Холбоотой мэдээ

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Элчин сайд Стивен Дауст СОР17 хурлыг дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-тай уулзлаа
Хуурамч төрсний гэрчилгээ ашиглан 18 жил хүүхдийн мөнгө авсан этгээдийг илрүүлжээ
Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Авто тээврийн хэрэгслийн жилийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдлээ
У.Сүрэнжав тивийн аварга боллоо
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 30 хувьд муу байна
"Талын түнш-2026” хээрийн сургуульд оролцох бүрэлдэхүүн өмнөд хөршийг зорилоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он