Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Дижитал дэд бүтцийг сайжруулахад Дэлхийн банктай хамтран ажиллана

2025/05/09

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн дэд бүтэц хариуцсан захирал Судешна Гош Банержи, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли нарыг хүлээн авч уулзав. 

Ц.Баатархүү сайд Монгол Улсын хөгжлийг эрчимтэй урагшлуулахад дэд бүтцийн хөгжил чухлыг онцлоод, Дэлхийн банк Монгол Улсын харилцаа холбооны орчин үеийн дэд бүтцийг бий болгоход дэмжиж ажилласанд талархал илэрхийлэв. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэх төслийг Дэлхийн банкны дэмжлэгээр 2007 оноос хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хүрээнд бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан байгуулах, сумдад үүрэн холбооны үйлчилгээ нэвтрүүлэх, 152 багт малчдын нийтийн холбооны үйлчилгээний цэг байгуулах, интернэтийн үйлчилгээг орон нутагт хүргэх шилэн кабель тавих зэрэг ажлыг хийсэн юм. 

Мөн тэрбээр уулзалтын үеэр Монгол Улс хиймэл дагуултай болох, технологийн дэвшлийг нутагшуулах, дижитал шилжилт хийх зэрэг цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын томоохон асуудлуудад Дэлхийн банкны чадварлаг, туршлагатай мэргэжилтнүүдийн туслалцаа хэрэгтэй байгаа талаар дурдаад, дижитал шилжилтийн гурван тулгуур бодлогын нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй дижитал дэд бүтэц бий болгох чиглэлд хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 

Хатагтай Судешна Гош Банержи “Монгол Улсын эрчим хүч, тээврийн салбарт Дэлхийн банк дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Тиймээс Монгол Улсын цахим хөгжлийн асуудлыг хэрхэн яаж зөв оновчтой томъёолж Дэлхийн банкаар дэмжүүлэх талаар ярилцъя. Харилцаа холбооны салбарын асуудлыг эрчим хүчний шинэчлэлтэй уялдуулж, дэд бүтцийг цогцоор нь хөгжүүлэх боломжтой. Эрчим хүчний шинэчлэлийн төслийн техникийн судалгааны ажлууд эхэлсэн. Тэнд хийгдэх яриа уулзалтуудад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас хүмүүс оролцуулаад явъя” гэв.

Ц.Баатархүү сайд “Монгол Улсын Засгийн газар дэд бүтцийг цогцоор нь хөгжүүлэх нь эдийн засгийн хувьд ч, цаг хугацааны хувьд ч үр ашигтай гэж үзэж буй. Энэ таны хэлсэнтэй Засгийн газрын байр суурь таарч байна” гэлээ. Судешна Гош Банержи уулзалтын үеэр Монгол Улсын дижитал шилжилтийн 3 тулгуур бодлогын талаар сонирхон асууж байв. 2040 хүртэл хэрэгжүүлэх дижитал шилжилтийн 3 тулгуур бодлогын 1-рт, дижитал дэд бүтэц бий болгох, 2-рт, төрийн үйлчилгээг иргэн бүрт тэгш, хүртээмжтэй хүргэх, 3-рт, дижитал эдийн засаг хөгжүүлэх, энэ хүрээнд олон улсын дата төв байгуулах гэх мэт зорилго бий талаар сайд танилцуулсан. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли энэ үеэр Монгол Улсад хэрэгжээд дуусах шатандаа орсон “Ухаалаг засаг - 2” төслийг амжилттай дуусгах, дараагийн хэрэгжүүлэх төсөл юу байх талаар ярьж эхлэх хэрэгтэйг дурдлаа. 

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн дэд бүтэц хариуцсан захирал Судешна Гош Банержи эрчим хүчний дэд бүтэцтэй хамт цахим дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой гэж харж буйгаа илэрхийлсэн бөгөөд эрчим хүчний төслийн бэлтгэл дээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэргэжилтнүүд томилж ажиллуулан, ажлаа эхнээс нь уяж явах, дижитал шилжилтийн хүрээнд 2040 он хүртэл хийх ажлуудын замын зураглал гаргах, дараагийн томоохон төсөл хэрэгжүүлэх талаар ярилцах гэсэн 3 асуудалд санал нэгдсэнээр уулзалт өндөрлөв.

Судешна Гош Банержи нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн 10 гаруй оронд хэрэгжиж буй 10 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөрт хяналт тавьдаг, Дэлхийн банкны эрчим хүч, тээврийн хөтөлбөрүүдийг удирдан чиглүүлдэг гол хүн юм.

 

Холбоотой мэдээ

“Хар жагсаалт” албан ёсоор хүчингүй болж, онооны систем хэрэгжиж эхэллээ
Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостины төрийн айлчлал өндөрлөлөө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
Гар утсыг нь хулгайлж, данснаас нь 10 сая төгрөгийг нь шилжүүлжээ
Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
ЗГ: Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ
Хөвсгөл, Баян-Өлгий аймагт осолдсон иргэдэд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг яаралтай тусламж үзүүллээ
Улаанбаатар хотод борлуулалтын 400 цэгээр мидлинг, хагас коксон шахмал түлш худалдаална
“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостины төрийн айлчлал өндөрлөлөө
“Хар жагсаалт” албан ёсоор хүчингүй болж, онооны систем хэрэгжиж эхэллээ
Монголын таван ширэн бээлийтэн хүрэл медалийн төлөө тулалдана
Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ
Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг батлаад байна
БНСУ-ын Хөгжлийн хүрээлэнтэй хамтран Монгол Улсын хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав
Ирэх сараас сумдад Нийгмийн даатгалын мэдээллийн шинэ SICOS системийг нэвтрүүлэх туршилтыг хэрэгжүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он