Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

​Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2025/04/21
Католик шашны тэргүүн, Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө. Дэлхийн католик шашны түүхэнд Америк тивээс тэр дундаа, Өмнөд Америкаас сонгогдсон анхны пап ламтныг таалал төгссөн тухай Ватиканы зүгээс албан ёсоор баталгаажууллаа. Тэрбээр энэ оны хоёрдугаар сараас бронхит нь хүндэрч, улмаар хоёр уушгиндаа хатгалгаа туссанаар эмнэлэгт хэвтэн өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдөр эмнэлгээс гараад байсан билээ. Хамгийн сүүлд өчигдөр Улаан өндөгний баярын олон нийтийн арга хэмжээнд оролцон нийтэд харагдсан юм. АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Венс өнгөрсөн амралтын өдөр Ватиканд айлчилж Францис паптай уулзсан билээ. Тухайн үед Америкийн шар голдуу хэвлэлүүд Францис папын биеийн байдал хүнд байгаа тухай мэдээлж байсан юм.

Ромын пап лам Францис 1936 оны 12-р сарын 17-ны өдөр Аргентинд төрсөн. Ээж талаасаа итали гаралтай. 1958 оноос сахил хүртэн лам болж, 1990-ээд оныг дуустал Аргентин улсын католик шашны тэргүүн хамбаар ажиллаж байсан. Улмаар Ромын пап II Йоан Павел түүнийг 2001 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр кардиналаар сонгосон юм. Тэрбээр 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Ромын шашны тэргүүн, папын суудалд заларсан билээ.

Ромын пап Францис 2023 оны есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсоор айлчилсан юм. Тэрбээр Монгол Улсад айлчилсан анхны пап болж түүхэнд нэрээ үлдээсэн билээ. Түүний айлчлалыг сурвалжлахаар 23 орны 160 орчим сэтгүүлчид ирж, дэлхий дахин Монгол Улсын зүг хараагаа бэлчээж эхэлсэн юм. Тэрбээр Монгол Улсад айлчлахдаа Ватиканы нууц архиваас Гүюг хааны 777 жилийн дараа Пап IV Иннокентид илгээж байсан захидлын албан ёсны анхны хуулбарыг гардуулсан билээ.

Холбоотой мэдээ

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Элчин сайд Стивен Дауст СОР17 хурлыг дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-тай уулзлаа
Хуурамч төрсний гэрчилгээ ашиглан 18 жил хүүхдийн мөнгө авсан этгээдийг илрүүлжээ
Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Авто тээврийн хэрэгслийн жилийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдлээ
У.Сүрэнжав тивийн аварга боллоо
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 30 хувьд муу байна
"Талын түнш-2026” хээрийн сургуульд оролцох бүрэлдэхүүн өмнөд хөршийг зорилоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он