Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Тодорхой этгээдэд зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг хуульчлах шаардлагатайг судалгаа харуулжээ

2025/04/08
УИХ-ын даргын 2024 оны 75 дугаар захирамжаар байгуулагдсан Нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэх, цэгцлэх талаар санал, дүгнэлт гарган холбогдох бусад хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн өнөөдрийн /2025.04.08/ хуралдаанаар “Улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүн, хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-ны талаарх мэдээллийг сонслоо.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга Ш.Цолмон Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт 2023 онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, тус яамнаас хийсэн “Хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-ны талаарх мэдээлэл, улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт 2024 онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг танилцуулсан юм.
Тэрбээр мэдээлэлдээ захиргааны хэм хэмжээний актын талаарх хууль тогтоомж, актыг батлах субьект, улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрийн тоог танилцуулсан.
2010 онд 681 захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бол 2023 онд энэ тоо 2357 болон нэмэгджээ. 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар улсын нэгдсэн санд 2802 акт бүртгэлтэй байна гэсэн тоо гарсан байна.
Хуулиар тусгайлан эрх олгосон заалтын тухайд дүн шинжилгээ хийж үзэхэд хууль боловсруулах техникт эрх олгосон заалтыг ихээр тусгах хандлагатай байгаа нь Үндсэн хуулийн суурь зарчим алдагдах, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсч болзошгүйг судалгаа харуулж байгааг тэрбээр мэдээлэлдээ тодотгоод, хүний үндсэн эрхэд халдсан журмуудыг цэгцлэх шаардлагатайг онцолсон.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.1.14-д “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, үндэсний хууль тогтоомжийг хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, хуулиас давсан зохицуулалт бүхий дүрэм, журмуудад дүн шинжилгээ хийж, цэгцлэх арга хэмжээ авна” … тус тус заасан.
Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, хориглосон болон ямар нэг байдлаар хөндсөн агуулга бүхий зохицуулалттай, тогтмол давтагдах процессын шинжтэй, нэг удаа батлахад удаан хугацаанд тогтвортой мөрдөгдөх хэм хэмжээ агуулсан, тодорхой этгээдэд зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг хуульчлах шаардлагатай гэж үзжээ.
Эцэст нь УИХ хууль батлахдаа хуулиар дамжуулан эрх шилжүүлэх зохицуулалтыг багасгахад онцгой  анхаарч ажиллахыг хүсч, УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг Засгийн газрын бус бие даасан агентлагт хуулиар эрх олгосон зохицуулалтад дүн шинжилгээ хийж, шаардлагатай хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэх, цэгцлэх талаар санал, дүгнэлт гарган холбогдох бусад хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэрүүд иргэдэд хүнд суртал, дарамт үүсгэдэг сөрөг үр дагавартайг онцолсон.  УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал улсын нэгдсэн санд бүртгэлгүй эрх зүйн актуудад хэрхэн хяналт тавьж байгааг лавлаж, УИХ-ын даргын зөвлөх Н.Отгончимэг, Т.Алтангэрэл нар хүн төвт хуулийн үзэл санаа хүний эрх дээдлэхэд чиглэх учиртайг, судалгаанд суурилсан шийдвэрүүдийн ач холбогдлыг чухалчилна гэсэн байр суурийг илэрхийллээ. Нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэх, цэгцлэх шаардлагатай гэдэгт Ажлын хэсгийн гишүүд санал нэгтэй байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Бүсчилсэн хөгжлийн хороо нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Одоогоор хаагдсан зам, даваа байхгүй
Хөнгөн үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх эрх олголоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Бүсчилсэн хөгжлийн хороо нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Одоогоор хаагдсан зам, даваа байхгүй
Хөнгөн үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх эрх олголоо
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
Улсын хэмжээнд 1169 эх баригч ажиллаж байна
Ханын материал хот орон сууцжуулах төслийн бүтээн байгуулалт эхэлсэн
Монгол Улсын хилээр нийт 438 вагонцистерн газрын тосны бүтээгдэхүүн орж ирээд байна
Хуурамч дардастай өндөг худалдан борлуулсан аж ахуйн нэгжид 20.000.000 төгрөгийн торгууль ногдууллаа
Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Яндан зуухыг тогтмол хөөлөх, зуухны ам тагийг сайтар хаах, гал түлэхдээ сойлтоо хаахгүй байхыг зөвлөж байна
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна
Монгол болон Казахстан Улсын иргэд хоёр улсад ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулж өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжтой боллоо
ЗГ: "Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана
ЗГ: Газар тариалангийн үйлдвэрлэлд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он