Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

2025/04/05

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы 2025 оны 04 дүгээр сарын 04-ний үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 00 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг эхлүүлж, төсөл санаачлагчийн илтгэл, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан. Иймд үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, С.Бямбацогт, П.Сайнзориг, Л.Соронзонболд, Б.Заяабал, Х.Ганхуяг, Э.Болормаа, Ц.Сандаг-Очир, Н.Алтаншагай, Ц.Мөнхбат, Б.Жаргалан, Б.Пүрэвдорж, С.Зулпхар нарын асуулт, саналаар үргэлжиллээ.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал цахим мөрийтэй тоглоом нь залилан, үндэстэн дамнасан мөнгө угаалт тул хуулийн төслийг баталж, асуудлыг яаралтай шийдвэрлэх нь чухал гэв. Мөн сүүлийн гурван жилийн байдлаар 1.3 тэрбум ам.доллар, 2024 онд 578 сая ам.доллар гадагшаа урссан байна гэдгийн цаана энэ хэрийн өр монгол айл өрх, залуучуудад үлдсэн хэрэг. Иймд өртэй үлдэж буй айл өрх,  тоглоомын донтолттой болсон залуусын асуудал гэх мэт цахим мөрийтэй тоглоомоос үүдэлтэй үр дагавартай хэрхэн тэмцэх талаар тодруулав.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, “Ази Номхон далайн бүс нутгийн 46 оронд судалгаа хийхэд, 21 улс цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт таавар зэрэг энэ төрлийн үйл ажиллагааг хуулиараа хорьсон байна. Хуулиар хорихоор гүйцэтгэх засаглал, хууль хяналтын болон харилцаа холбооны салбарын байгууллага, технологийн компаниуд хамтарч ажиллах боломж бүрдэж, энэ хэрээр шуурхай арга хэмжээ авдаг тул цахим мөрийтэй тоглоомоос үүдэлтэй нийгэмд үзүүлж буй хор хохирол багасдаг байна. Иймд хуулийн төслийг баталснаар асуудлыг 100 хувь шийдвэрлэж чадахгүй ч, ажиллах боломж бүрдэнэ” хэмээн хариулж байлаа.

Мөнг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ и-спортын төрлөөр монголын залуучууд хичээллэж, азидаа төдийгүй дэлхийд өндөр амжилт үзүүлж буй тул хуулийн хүрээнд энэ асуудлыг хэрхэн зохицуулах талаар лавласан. Зөвшөөрлийн тухай хуульд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын асуудлыг хөндсөн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс энэ төрлийн тоглоомыг ерөнхий агуулгаараа зөвшөөрсөн гэсэн үг. Зөвшөөрлийн тухай хуулийн үзэл баримтлал нь хуульд хөндөгдөөгүй бол зөвшөөрөгдөнө гэсэн агуулгатай. Тиймээс уг асуудлыг хөндөхгүй бол цахим мөрийтэй тоглоом эрхлэгчид зөвшөөрөл ч авахгүй үйл ажиллагаа явуулах эрх үүсэх байсан. Иймд төсөлд тэрхүү заалтыг хориглохоор тусгах шаардлага үүсэж байгаа юм. Үүний үндсэн дээр Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох эрх үүснэ хэмээн Н.Учрал сайд хариулав. Түүнчлэн Зөвшөөрлийн хуулийн төсөлд ашиг олох зорилгоор  цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврыг хориглож байгаа тул и-спорт зэрэг спортын уралдаан, тоглоомтой төдийлөн хамаарахгүй гэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, Цахим мөрийтэй тоглоом газар аваад, энэ төрлийн үйл ажиллагаанд залуучууд ихээр өртөж буй шалтгаан нь ажилгүйдэл, ядууралтай холбоотой тул эдийн засгаа тэлэх, ажилгүйдлээ бууруулах асуудалд давхар анхаарах нь зүйтэй гэв. Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуультай хамт Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.-т "Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно” гэсэн заалт байдаг. Харин хуулийн төсөлд төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, зуучлах, төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоом сурталчлах, эсхүл цахим хэрэгслийг ашигласан залилах гэмт хэрэгтэй тэмцэхэд шаардлагатай мэдээллийг хуульд заасны дагуу мөрдөн шалгах байгууллагаас шаардсан тохиолдолд гаргаж өгөхөөр тусгасан байна. Энэ нь хэн нэгэн мөрдөн байцаагчийн хүсэлтээр хүний хувийн мэдээллийг задруулах нөхцөл байдлыг үүсгэх эрсдэлтэй тул хуулийн төслийг буцаах  нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.

Түүнчлэн гишүүд Зөвшөөрлийн тухай хууль зөвхөн зөвшөөрөл олгох харилцааг л зохицуулдаг. Цахим мөрийтэй тоглоом, технологийн дэвшилтэй холбоотой ямар ч бооцоот тоглоом гарч ирэхийг үгүйсгэхгүй. Иймд энэ төрлийн харилцааг зохицуулсан анхдагч, бие даасан хуулийн төслийг боловсруулах боломжтой. Зөвшөөрлийн тухай хуульд хориглосон заалт оруулж ирэх нь логикийн хувьд алдаатай гэсэн саналуудыг хэлж байлаа.

Ингээд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх, эсэх санал хураалтыг явуулсан. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Харин Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.14-т “Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй бол хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцно” гэсний дагуу тогтоол батлагдсанд тооцлоо.

Иймд дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсөв, Эдийн засаг, Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжилнэ
Ерөнхий боловсролын сургуульд жишиг гар угаах орчин бий болгоно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхий боловсролын сургуульд жишиг гар угаах орчин бий болгоно
Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт хоёр дахин өсжээ
“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина
Нярайн цогц эрт илрүүлгийн хөтөлбөрийг орон нутагт нутагшуулна
"Автомашингүй өдөр" буюу бямба гарагт 43 чиглэлийн нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орно
Эмнэлгийн хуудас хянах ажлыг түргэн шуурхай болгох шинэчлэлийг эхлүүллээ
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжилнэ
Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
Гар утсыг нь хулгайлж, данснаас нь 10 сая төгрөгийг нь шилжүүлжээ
Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
ЗГ: Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он