Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

АНУ-тай хийсэн экспорт 2024 онд 4.5 дахин өсжээ

2025/04/03
Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харвал АНУ-д хийсэн экспорт 2024 онд 166.3 сая ам.доллар болжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 4.5 дахин өссөн үзүүлэлт юм. Харин Монгол-АНУ-ын худалдааны нийт эргэлт 2024 онд 701.5 сая ам.долларт хүрчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн 185 улсад хариу тарифын бодлого баримтлахаа зарласны дотор Монгол Улс ч багтаад байна. Энэ нь манайд шууд нөлөөгөө үзүүлэхгүй ч БНХАУ-д үзүүлэх нөлөө нь манайд дам нөлөөлж, эдийн засгийн томоохон сорилт дагуулах эрсдэл учирлаа.

Монгол Улс АНУ-тай 2019 онд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Үүгээр нь үзвэл АНУ-тай стратегийн түншлэлд хүрсэн 17 дахь улс нь Монгол Улс. Түүнчлэн цэвэр эрчим хүч, газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах боломжтой гэж тодорхойлсон. Монгол Улсын ноос ноолууран бүтээгдэхүүн зэрэг нэр бүхий бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх зорилготой “Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль”-г батлуулахаар хэлэлцэж байв.

Одоогоор Монгол Улсын нийт экспортын ердөө 1.1%-г АНУ эзэлж байгаа. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх боломжтой гэдгийг АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд болон, томоохон улстөрчид илэрхийлдэг. Импортын тухайд авч үзвэл Монгол Улсын нийт импортын 4.6 хувийг эзэлж байна. Үүнд автомашин, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, химийн бодис, хүнсний бүтээгдэхүүн голчилсон аж.

Монгол дахь Америкийн худалдааны танхимын мэдээлж байгаачлан 2023 оны байдлаар АНУ Монгол Улсад 680 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийжээ. Хөрөнгө оруулалтын салбарыг харвал нисэх онгоц, төмөр зам, уул уурхайн тоног төхөөрөмж, харилцаа холбооны салбарт голчлон хөрөнгө оруулсан байна.

Татварын бодлого АНУ-ын экспорт, импортын хувь хэмжээг бууруулж магадгүй байгаа юм. Хамгийн гол нь АНУ-БНХАУ-ын худалдааны дайн, түүнээс үүдэн Хятадын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх сөрөг нөлөөлөл нь манайд хямрал үүсгэх хэмжээнд нөлөөлнө гэж шинжээчид анхааруулсаар байгаа билээ.

Холбоотой мэдээ

Нэг бус хэргээс мултарсан А.Ишдоржид 12 жил хорих ял оноолоо
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бус олборлолт хийхээр бэлтгэсэн техникүүдийг илрүүллээ
Өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нэг бус хэргээс мултарсан А.Ишдоржид 12 жил хорих ял оноолоо
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бус олборлолт хийхээр бэлтгэсэн техникүүдийг илрүүллээ
Өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Зэвсэгт хүчний 256 дугаар ангид ажиллаж байна
2027 оны төсвийн талаар мэдэх ёстой 10 тоо
Баянзүрх дүүрэгт байрны тагт шатаж, 11 иргэнийг аюулгүй газарт гаргажээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Юань солиулах гэж байгаад 93,990,000 төгрөг залилуулжээ
БНСУ-тай байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчлэн байгуулна
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга асан Н.Одончимэгийн хэргийн хамсаатан "Ванхүү" ХХК, Б.Боролзойхүү өөр хүнд бас хахууль өгчээ
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ
Байтаг боомтыг гурван хоног түр хаана
Б.Баастын нэрэмжит сургуулийн газрыг охиндоо бэлэглэсэн хүнд хариуцлага тооцуулна
Гадаад: Сэтгэцийн эрүүл мэндэд үрэвсэл нөлөөлдөг гэдэг нь үнэн үү

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он