Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Хууль зүй, дотоод хэргийн салбар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах дунд хугацааны бодлоготой болно

2025/03/18
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл”-ийн ээлжилт хуралдаан өнөөдөр боллоо.
 
Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн дарга Н.Мягмар нээж, дэд зөвлөлийн гишүүн Сургалт, сурталчилгаа хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын дарга Г.Эрдэнэбулган тус зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний нэгдүгээр улирлын тайланг танилцуулав.
 
Энэ үеэр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл”-ийн гишүүд салбарын хэмжээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг хэлэлцэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг ижил тэгш, аюулгүй, шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, эрхийг нь хангах чиглэлд үе шаттай арга хэмжээ авах талаар санал солилцов.
 
Цаашид Дэд зөвлөлөөс тус салбарт шинээр баригдаж буй барилгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандарт, шаардлагад нийцсэн явган хүний зам талбай, өрөөний тоноглолыг иж бүрэн хийж гүйцэтгэхэд анхаарч, үйл ажиллагаа явуулж буй байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг саадгүй нэвтрэх дэд бүтэц бүхий судалгааг гаргах, дуут дохио бүхий явган хүний гарцын хэрэгцээ шаардлагыг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮГ-тай хамтран шинэчлэхээр ажиллаж байна.
 
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг хангах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэхээр ажиллаж байна.
 
Энэ удаагийн хурлаар тус зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Хууль зүй, дотоод хэргийн салбарын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар суурь судалгаа хийх, уг судалгаанд тулгуурлан салбарын дунд хугацааны стратегийн нэгдсэн бодлого боловсруулах ажлыг чухалчлан авч үзлээ. Энэ хүрээнд Дэд зөвлөлийн дарга Н.Мягмар дээрх ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхийг онцолж, гишүүдэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

МИАТ: Маргаашийн зарим нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Бүсчилсэн хөгжлийн хороо нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Одоогоор хаагдсан зам, даваа байхгүй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

МИАТ: Маргаашийн зарим нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Бүсчилсэн хөгжлийн хороо нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Одоогоор хаагдсан зам, даваа байхгүй
Хөнгөн үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх эрх олголоо
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
Улсын хэмжээнд 1169 эх баригч ажиллаж байна
Ханын материал хот орон сууцжуулах төслийн бүтээн байгуулалт эхэлсэн
Монгол Улсын хилээр нийт 438 вагонцистерн газрын тосны бүтээгдэхүүн орж ирээд байна
Хуурамч дардастай өндөг худалдан борлуулсан аж ахуйн нэгжид 20.000.000 төгрөгийн торгууль ногдууллаа
Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Яндан зуухыг тогтмол хөөлөх, зуухны ам тагийг сайтар хаах, гал түлэхдээ сойлтоо хаахгүй байхыг зөвлөж байна
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна
Монгол болон Казахстан Улсын иргэд хоёр улсад ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулж өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжтой боллоо
ЗГ: "Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он