Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын засварчин Э.Доржболдод Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

2025/02/28

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, зорилго, зорилтыг давуулан биелүүлэхэд хувь нэмэр оруулж, тоног төхөөрөмжийн үр ашгийг нэмэгдүүлэн, жилд боловсруулах хүдрийн хэмжээг өсгөн, нэмэлт орлого олох боломж бий болгож, өртөг, зардлыг бууруулах бодлого боловсруулан хэрэгжүүлэх, зохион байгуулахад мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж, эдийн засгийн болон уул уурхайн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн баяжуулах үйлдвэрийн засварчин Эрдэнэ-Очирын Доржболдод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Тайз, дэлгэц, телевизийн олон арван бүтээлийн гол болон туслах дүр бүтээж, дүр бүртээ бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн ур чадвараа шингээн ард түмнийхээ сэтгэлд хоногшуулж, мэргэжлийн болон дэлгэцийн урлагийн хөгжил, төлөвшлийг бэхжүүлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх, залуу уран бүтээлчдийг сурган, дадлагажуулахад оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Гавьяат жүжигчин, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Жамсранжавын Оюундарьд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.

 Гавьяат эдийн засагч цолоор:

   - Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Янсангийн Жаргалсайхан,
   - Голомт банкны Санхүүгийн удирдлагын захирал Мөнхөөгийн Чимэгмөнх,

Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:

  -  Увс аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан Нямаагийн Гэжээ,

Гавьяат малчин цолоор:

   - Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын малчин, Улсын сайн малчин Нанзадын Ягаанбанди,

Гавьяат тээвэрчин цолоор:

  -  Дархан-Уул аймгийн ахмад тээвэрчин Мишигийн Цэвээнжав,

Нисэхийн гавьяат техникч цолоор:

  -  “МИАТ” ХК-ийн ахмад ажилтан, инженер Сандагийн Хүрэлбаатар,

Гавьяат багш цолоор:

  -  Боловсролын яамны Их, дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төвийн захирал Балдангийн Баатарзориг,
   - Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг хариуцсан проректор, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Далхын Цэрэндагва,
  -  Дархан-Уул аймгийн 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Лувсандагвын Сувданчимэг,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

    -Монголын циркчдийн холбооны гүйцэтгэх захирал, ахмад уран бүтээлч Жамсрангийн Сувдаа,
   - Мэргэжлийн морин хуур урлаачдын холбооны тэргүүн, мастер морин хуур урлаач, морин хуурч Бадамсүрэнгийн Баярсайхан,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

    -“ETV HD” телевизийн үүсгэн байгуулагч Чимиддоржийн Даваабаяр,

 Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

   - Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Түгжжавын Баярсайхан,

Хүний гавьяат эмч цолоор:

    “Доктордентин” шүдний эмнэлгийн зөвлөх, их эмч Тойвгоогийн Цэрэндолгор,

Гавьяат дасгалжуулагч цолоор:

    -Монгол Улсын начин, Самбо, жүдо бөх, пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер, Жүдо бөхийн олон улсын шүүгч Доёдын Бадрах,

Гавьяат механикжуулагч цолоор:

    -Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын өрхийн тариаланч Орсоогийн Цэрэндамба,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

   - Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Очирсүрэнгийн Намхай,
  -  Монгол Улсын мастер тогооч, Олон улсын шүүгч Батчулууны Дэлгэр,

Сүхбаатарын одонгоор:

    -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ургамалын Бямбасүрэн,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

    -МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Далайн Заяабаатар,
   - “Талын Монгол” телевизийн продюсер, дуучин Батцэндийн Энхмэнд,
    -Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн ахмад ажилтан Чойдогийн Галмаа,

Алтан гадас одонгоор:

    -“Кореан эйр” компанийн “Кореан эйр” төглийн менежер Даваасүрэнгийн Өлзийжаргал,
    -Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Баасанбуугийн Шинэбаяр,
   - Хувцас үйлдвэрлэл, оёдлын мэргэжлийн нэгдсэн холбооны тэргүүн Бэхбатын Дашмөнгөн,
   - “Дэлхийн монголчуудын радио 88.3”-ын хөтлөгч Баатарын Бадралгарав,
   - Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын газрын дарга Тойруулын Батболд,
    -“И монгол” академийн захирал Бавуужавын Мягмарнаран,

 Хөдөлмөрийн хүндэт медалиар:

   - МҮХАҮТ-ын Сэлэнгэ аймаг дахь салбар танхимын дарга Баярсайханы Ундрах нарыг шагналаа.

     - Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөлөө.
 

Холбоотой мэдээ

Өнгөрсөн хоногт нийслэлд гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ
Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 2446 хүүхэд өвчилжээ
Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг үүрэг болгов

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтөөр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлнэ
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав
Өнгөрсөн хоногт нийслэлд гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ
Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 2446 хүүхэд өвчилжээ
Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг үүрэг болгов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Критэд гарсан ой, хээрийн түймрийн улмаас 5000 хүнийг нүүлгэн шилжүүллээ
Зарим гудамж, замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг цурамд оруулж, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Японы Цог Жавхлант Эзэн хаан Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийжээ
Лаг хатаах, шатаах, боловсруулах үйлдвэрийг СХД-т байгуулна
Эх орондоо эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын иргэнийг хуяглан хүргэв

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он