Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

2025/02/27

“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Ой, жимс жимсгэнийн салбарыг хөгжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулан мод үржүүлгийн газар байгуулж, модны тарьц, суулгац үржүүлэн, ойн зурвас байгуулж, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилт, хөрсний доройтлыг бууруулах, ойн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах, салбарын залуу мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулах, эх дэлхийгээ хайрлан хамгаалах их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, улсын тэргүүний “Үр жимс” хоршооны тэргүүн, Байгаль орчны гавьяат ажилтан Дэлэгийн Цэндсүрэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ардын багш цолоор:
  • Анагаахын шинжлэх ухаан, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллан удам зүй, дархлал судлал, молекул биологи судлалыг хөгжүүлэх, анагаах ухааны сургалтын тогтолцоонд сувилахуйн тусламж, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх сургалтын арга зүй нэвтрүүлж, эрдэм шинжилгээний болон асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл туурвин, залуу мэргэжилтнүүдийг бэлтгэж, сурган дадлагажуулсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Био анагаахын сургуулийн багш, Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Ичинхорлоогийн Пүрэвдорж,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахмад ажилтан, академич, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, профессор Балдандоржийн Амаржаргал,
Гавьяат дасгалжуулагч цолоор:
  • Уулын спортын тамирчин, дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Төмөрбаатарын Ичинноров,
Гавьяат тамирчин цолоор:
  • Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Баттүвшингийн Билгүүн,
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:
  • Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны ахмад ажилтан, байгаль хамгаалагч Дамбадаржаагийн Довдондэмбэрэл,
Гавьяат малчин цолоор:
  • Увс аймгийн Зүүнхангай сумын малчин, Улсын аварга малчин Цагаанхүүгийн Балжинням,
Гавьяат техникч цолоор:
  • “А-Жет Авиэйшн” ХХК-ийн навигацийн инженер Үржингийн Жамсран,
Гавьяат уурхайчин цолоор:
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхайн дарга Дэндэвийн Нямдорж,

Гавьяат багш цолоор:

  • Боловсролын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн зөвлөх профессор Цагааны Баасандорж,
  • МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн доктор, дэд профессор Тангаагийн Мөнхцэцэг,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Бадма-Ёга дацангийн ловон лам, гавж Цогт-Очирын Гүнчин-Иш,
  • Монгол бөхийн өргөөний ерөнхий менежер Цэдээгийн Цэвэлмаа,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Чөлөөт уран бүтээлч, Морин хуур хөгжмийн багш Болдын Энхболд,
Гавьяат жүжигчин цолоор:
  • Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Отгоны Гэрэлсүх,
Гавьяат тариаланч цолоор:
  • “Алдар тулга” ХХК-ийн захирал, Улсын тэргүүний тариаланч Баастын Найдан,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • “Цээг” ХХК-ийн захирал Лхагвын Цэрэндорж,
  • Ховд аймгийн төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Буяндэлгэрийн Сайнбаяр,
  • Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Любагийн Эрдэнэчулуун,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Нийтийн тээврийн салбарын ахмад ажилтан Дамдинсүрэнгийн Энхбаяр,
  • Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Жамъянсүрэнгийн Баатарсуурь,
Алтан гадас одонгоор:
  • Монголын хүүхдийн ордны бүжгийн багш Бадарчийн Болортуяа,
  • Монгол гэр, гэрийн иж бүрдэл үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн, оёдолчин
 Эрдэнийн Одонтуяа,
  • “Сүлд” зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийн тэргүүн Дамдинсүрэнгийн Мөнхбат,
  • “Номин холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Янсанжавын Наваан,
  • Мотоспортын олон улсын хэмжээний мастер Болдбаатарын Ган-Од,
  • “Очирням” ХХК-ийн компанийн гүйцэтгэх захирал Чулуунбатын Баярсумъяа,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:  
  • Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын шинжээч Энхбаярын Тэлмүүн,
  • “Мөнх Ган Ундарга” ХХК-ийн менежер Ганбаатарын Хосбаяр нарыг шагналаа.

     Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөлөө.

 

Холбоотой мэдээ

Өнгөрсөн хоногт нийслэлд гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ
Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 2446 хүүхэд өвчилжээ
Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг үүрэг болгов

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ЦЕГ: Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Метроны трассын дагуу өртөө орчмын бүтээн байгуулалтын судалгаа үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтөөр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлнэ
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав
Өнгөрсөн хоногт нийслэлд гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ
Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 2446 хүүхэд өвчилжээ
Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг үүрэг болгов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Критэд гарсан ой, хээрийн түймрийн улмаас 5000 хүнийг нүүлгэн шилжүүллээ
Зарим гудамж, замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг цурамд оруулж, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Японы Цог Жавхлант Эзэн хаан Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он