Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Увс аймагт Хууль тогтоомж сурталчлах төв байгууллаа

2025/02/13

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нар  2025 оны 02 дугаар сарын 12-нд Увс аймгийн Улаангом суманд ажиллах үеэр Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, хууль батлагдах нэг хэрэг, харин батлагдсан хуулийг иргэд олон түмэнд ойлгуулан таниулах, хэрэгжүүлэн биелүүлэх, сахин мөрдүүлэх нь эрх зүйт төрийн хамгийн чухал бөгөөд хариуцлагатай үе шат мөн. Энэ үе шатанд анхаарал сулруулснаар хууль хэрэглээнд гажуудал, хийдэл, буруу ойлголт гарч, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болсон хууль дээдлэх ёс цалгардах, хүний эрх зөрчигдөх нөхцөл байдал ажиглагдаж байна. Ийм байдлыг өөрчлөх нь энэ удаагийн парламентын эрхэм зорилгын нэг юм. Намрын чуулганаар баталсан Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд парламентат ёсны талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд хүртээмжтэй мэдээлэх, парламентын боловсрол олгох талаар онцгойлон тусгасан. Энэ бодлогыг хэрэгжүүлж, бодит ажил хэрэг болгоход тус төвийн үйл ажиллагаа чухал юм. Увс аймагт Хууль тогтоомж сурталчлах төвийг байгуулж, Улсын Их Хурлын Тамгын газартай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж буй зургаа дахь аймаг болж байна. Өнөөдрийн энэ ёслолын үйл ажиллагаа протокол, тэмдэглэл болоод дуусах ёсгүй. Улсын Их Хурлаас дэвшүүлсэн эрх зүйн “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг бодит амьдралд хэрэгжүүлэх, ажил хэрэгч, амьд хөдөлгөөн болон өрнөж, Увс аймагт хууль дээдлэх ёс хэрэгжиж байгааг улс даяар харуулах жишиг болсноор үр дүн нь хэмжигдэх болно. Төвийн үйл ажиллагаа хэзээд иргэдэд нээлттэй, ил тод, бүтээлч, шуурхай байх төдийгүй, хуулийг тайлбарлах, ойлгуулах, зөвлөгөө өгөх, зөвлөн туслах олон хэлбэрээр орон нутаг дахь төрийн бүх байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэдтэй нягт хамтран ажиллавал зохино. Тус төвийн бас нэг үндсэн зорилго, ач холбогдол бол хууль батлагдахаас өмнөх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжиж, идэвхжүүлэх, мөн өмнө нь батлагдсан хуулиуд, болон эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан дүрэм, журмууд амьдралд нийцэж буй эсэх талаар санал хэлэлцүүлэг өрнүүлэх, шаардлагатай бол өөрчлөх, санал хүсэлтээ D-parliament болон бусад олон хэлбэрээр илэрхийлэх боломжийг нь хангах замаар хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх явдал билээ. Үүний тулд тухайн хуулиар зохицуулах харилцаанд хамаарах бүх субъектүүдийн санал хүсэлтийг сонсдог хэлэлцүүлэг, шүүмж, мэтгэлцээн өрнүүлэх, сонсгол зохион байгуулах зэрэг олон шинэлэг арга хэлбэрээр ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Мөн энэ үеэр Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Баттулга Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газраас энэхүү Хууль тогтоомж сурталчлах төвийг Улаангом суманд нээж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлж, хэрэгжүүлэх эрхийг хангаж, Хууль тогтоомж сурталчлах төвөөр дамжуулан цаашид үйл ажиллагаагаа явуулж, Улсын Их Хурал болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамтын ажиллагаа, олон нийтэд хууль сурталчлах ажлыг тогтмолжуулахад гол гүүр болон ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн, Швейцарын хөгжлийн агентлагийн Төв Азийн хэсгийн дэд дарга К.Энглер цахим мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр, Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг 2024 онд албан ёсоор зогсоохоор тогтсон хэдий ч Монгол Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран хэрэгжүүлсэн өмнөх хөтөлбөрүүд маш сайн үр дүнтэй хэрэгжсэн тул 2026 он хүртэл хамтран ажиллахаар шийдвэрлэсэн. Энэхүү Хууль тогтоомж сурталчлах төвийг орон нутагт байгуулснаар хүн бүр баталгаатай, бодит мэдээллийг илүү хялбар, шуурхай байдлаар олж авах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мэдлэг, мэдээллийн хүртээмжтэй байдал нь улс орны цаашдын хөгжилд чухал үүрэгтэй билээ. Тиймээс энэ нь хүн бүрийн эрх, үүрэг, хариуцлага юм хэмээн цахим мэндчилгээндээ тодотгов.

Нээлтийн арга хэмжээ Улсын Их Хурлын Тамгын газар болон Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хоорондын Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаагаар үргэлжлэв. Тус төвийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангахад талуудын хүлээх үүргийг тодорхойлж, хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллахаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Баттулга нар баримт бичигт гарын үсэг зурлаа.

Хууль тогтоомж сурталчлах төв нь Монгол Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарч буй шийдвэрийг олон нийтэд тухай бүр хүргэх, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулна. Үүний зэрэгцээ ЕБС-ийн сурагч, их, дээд сургуулийн оюутан, өсвөр үеийнхэнд ардчиллын суурь мэдлэг олгох, хууль тогтоох үйл ажиллагааны мөн чанарыг ойлгуулах, нийгмийн хариуцлагатай, оролцоотой иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч, парламентын боловсрол болон өсвөрийн парламент хөтөлбөрийг танилцуулах, оролцоог хангахад чиглэж ажиллах юм.

Мөн иргэдэд эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгөхөөс гадна эрх зүйн боловсрол олгох хүрээнд номын сангийн булан ажиллулах бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газраас “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023, 2024, 2025 оны дугаарууд, “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж” 21 боть ном, мөн Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн гаргадаг Монгол Улсын Их Хурлын хавар, намрын ээлжит чуулганы танилцуулга ном зэрэг 1400 гаруй ширхэг ном, гарын авлага, эмхэтгэлийг нийлүүлэв. Нээлтийн арга хэмжээний үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Монголын түүхэн сурвалж бичгүүд” 33 боть номыг тус төвд гардууллаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд хүртээмжтэй мэдээлэх, парламентын боловсрол олгох тухай хуулийн зохицуулалт болон стратеги бодлогын зорилт тусгагдсан. Уг зорилтын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.

Улсын Их Хурлын Тамгын газар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төвийг үе шаттайгаар байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймагт байгуулаад байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэ

Холбоотой мэдээ

Өнгөрсөн хоногт нийслэлд гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ
Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 2446 хүүхэд өвчилжээ
Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг үүрэг болгов

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Долоодугаар сарын 7-9-ний өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Европын сэргээн босголт, хөгжлийн банк хөрөнгө оруулалтаа нэмнэ
Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
"Дээлтэй Монгол-2025" наадмын үеэр замын хөдөлгөөн түр хязгаарлана
ЦЕГ: Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Метроны трассын дагуу өртөө орчмын бүтээн байгуулалтын судалгаа үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтөөр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлнэ
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав
Өнгөрсөн хоногт нийслэлд гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ
Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 2446 хүүхэд өвчилжээ
Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг үүрэг болгов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Критэд гарсан ой, хээрийн түймрийн улмаас 5000 хүнийг нүүлгэн шилжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он