Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Бурууд нүд хурц

​Малайзын шүүх Ш.Алтантуяа агсны гэр бүлд нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэлээ

2025/02/12
Малайзын холбооны шүүхийн лхагва гарагийн хуралдаанаар Ш.Алтантуяа агсны гэр бүлд 4.7 сая ринггит буюу 1.1 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэрт дурдсанаар Ш.Алтантуяа агсны гэр бүлийн өмгөөлөгчийн дансанд нэр даруй байршуулахыг үүрэг болгожээ.

Бүр тодруулбал Засгийн газрын гаргасан давж заалдах гомдлыг тавдугаар сарын 19-ний өдөр хэлэлцээд хэрэв хүлээн авахгүй бол дээрх шийдвэр эцэслэгдэх аж. Түүнчлэн Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн зөвлөхөөр ажиллаж байсан Абдул Разак Багиндаг мөн адил 1.1 сая ам.доллар төлөх ёстой гэж үзжээ.

Одоогоос 19 жилийн өмнө 2006 онд Ш.Алтантуяагийн амгийг хөнөөсөн хэрэгт тус улсын Засгийн газар, Абдул Разак Багинда болон тусгай албаны хоёр цагдаад хариуцлага хүлээлгэх тухай шүүхийн шийдвэр 2022 онд гарч байсан билээ. Шүүхийн шийдвэр гарснаас хойш хэрэгт холбогдсон талууд хохирлыг төлж барагдуулаагүй тул хохирогчийн гэр бүл дахин шүүхэд хандсан юм. Чухамдаа 2022 оны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Малайзын Засгийн газар болон хэрэгт холбогдогч Абдул Разак Багинда нар давж заалдаад байгаа билээ.

Хэргийн тухай дахин сануулахад. Гэрчийн мэдүүлэгт дурдсанаар Ш.Алтантуяа нь Абдул Разактай харилцаатай байсан бөгөөд 2002 онд Малайзын Засгийн газар Францын төрийн өмчит компаниас шумбагч хөлөг худалдан авах хэлэлцээрт орчуулагчаар ажиллаж байжээ. Тухайн үеийн Батлан хамгаалахын сайд байсан Нажиб Разак байсан бөгөөд наймааны зуучлагчаар Абдул Разак оролцсон байна. Одоогоор энэхүү наймаа нь авлигын шинж чанар агуулсан эсэхийг тогтоохоор Малайз, Францын хамтарсан ажилын хэсэг ажиллаж байгаа юм.

Наймаанаас дөрвөн жилийн дараа 2006 оны аравдугаар сард Ш.Алтантуяагийн цогцсыг Куала Лумпурын ойролцоох нэгэн ойгоос олж байв. Хэргийн газрын үзлэгээр түүнийг буудан хөнөөж, ул мөрийг далдлахын тулд тэсрэх бөмбөгөөр дэлбэлсэн нь тогтоогдсон билээ. Аллагыг үйлдсэн гэх цагдаагийн алба хаагч Азила Хадри, Сирул Азхар нарт цаазын ял оноосон юм. Азила Хадри мэдүүлэгтээ захиалагч нь Нажиб Разак байсан тухай дурдаж байв.

Холбоотой мэдээ

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрт илрүүлэгт төлөвлөсөн хүүхдийн 65 хувийг үзлэгт хамруулжээ
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо
Disney+-ийн "Дахин гэрлэсэн хатан хаан" (The Remarried Empress) дэлхий дахины анхаарлын төвд ороод байна
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрт илрүүлэгт төлөвлөсөн хүүхдийн 65 хувийг үзлэгт хамруулжээ
Тэрбумтан Женсен Хуанг эхнэртээ үнэнч бус байсандаа уучлалт гуйж, хариуцлага хүлээхээ мэдэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого 12.6 хувиар өсжээ
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Чингис хааны хүрэл баримал, өндөр хаан хөгжмийн бүтээлийг музейд хүлээлгэн өглөө
Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохион байгуулалт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох хороог байгуулж ажиллана

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он